Жамбын Лувсанжамц

Жамбын Лувсанжамц нь Завхан аймгийн Отгон сумын харьяат гаралтай Монголын кино жүжигчин, театрын жүжигчин, бурхны хөрөг зураач, холбоочин байсан

Намтар[засварлах | кодоор засварлах]

Мэргэжлийн гараа[засварлах | кодоор засварлах]

Ж. Лувсанжамц 1911 онд Завхан аймгийн Отгон сумын нутаг Халтарын голд төрсөн. Бага наснаасаа хүрээ хийдэд шавилан сууж, сайн ламын шавь болж, ном эрдэм сайн сурснаас гадна ялангуяа уран зураг, бурханы хөргийг ёс горим[1], жаяг дэгийн дагуу сайн зурж сурсан байна. 1930-аад онд лам нар хар болох үеэр тэрээр хар болж, улмаар урлаг уран сайхан сонирхон явсаар Амгалан дахь Үлгэр жишээ клубт жүжигчнээр орж ажиллаж байгаад 1939 онд Улсын төв театрт жүжигчнээр оржээ. 1933 онд утасны хороонд ажиллаж байхдаа Баянтүмэнгээс Тамсагбулан хүртэлх утас тавилцсан хүмүүсийн нэг бол алдарт жүжигчин Ж.Лувсанжамц юм. Тэрээр гар урлалын харьяа Нарийн урлалын артельд ажиллаж байхдаа уран зургийн 1-р дамжаа төгсч зураач болжээ.

Хилс хэрэгт татагдсан нь[засварлах | кодоор засварлах]

Tэрбээр 1940 оны дундуур нэгэн найздаа талийгаачийн хөрөг[1] зурж өгсөн нь түүнийг хэрэгт татан, 1953 оны арваннэгдүгээр сарын 21-нд Улаанбаатар хотын шүүхээс[2] долоон жилийн ял аван хоригдсон байна. Хоригдож байх явцдаа үлгэр жишээ, сахилга бат сайн гэсэн тодорхойлолттойгоор хоёр жил хагас суусны дараа хугацаанаасаа өмнө суллагдан гарч, буцаж театртаа орон жүжигчнээрээ ажилласан байна.[1] Түүний энэ хэргийг Улсын Дээд Шүүхийн 2001 оны дөрөвдүгээр сарын 19-ний[2] тогтоолоор хилсээр хоригдож байсан хэмээн цагаатгажээ.

Бүтээсэн дүр (сонголтоор)[засварлах | кодоор засварлах]

Театр[засварлах | кодоор засварлах]

Түүний театрын тайзнаа бүтээсэн дүрүүдээс[3][1] цөөхнийг дурдвал:

  • «Хатанбаатар Магсаржав» жүжгийн Магсаржав
  • «Алтан ай хүүхэн» жүжгийн Тайтбек
  • «Отелло» жүжгийн Дож ноён
  • «Ээдрээ» жүжгийн Гонгор

Кино[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 1.2 1.3 tolgoilogch.mn: «Улаан малгайт, Чонын анчин Раашийг бидэнд үлдээсэн Соёлын тэргүүний ажилтан» (Memento 4. Арванхоёрдугаар сар 2020 цахим архивт), нийтлэгч О. Цэцэгсүрэн, хандсан 2021 оны хоёрдугаар сарын 3.
  2. 2.0 2.1 Улсын Дээд Шүүх: «Цагаатгалын бүртгэл» дугаар 207 (Memento 24. Нэгдүгээр сар 2021 цахим архивт), хандсан 2021 оны хоёрдугаар сарын 3.
  3. Жамбын Лувсанжамц (Memento 13. Хоёрдугаар сар 2021 цахим архивт), drama.mn цахим хуудсан дахь танилцуулга