Жамийн минарет

Жамийн археологийн олдворууд ба минарет*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Жам Каср Зарафшан
Улс АфганистанАфганистан Афганистан
Төрөл Соёлын
Шалгуур ii, iii, iv,
Дугаар 211
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 2002  (26-р чуулган)
Мөхөх аюултай 2002-
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Жамийн Минарет (Англи: Minaret of Jam) нь баруун Афганистаны Гор мужийн Шахракт байрлах археологийн бүс юм. Далайн түвшнээс дээш 2400 м өргөгдсөн уулсын дунд өрших уг минаретийн өндөр нь 65 метр байдаг. Уг минаретийг шатаасан тоосгоор байгуулсан бөгөөд тоосго бүрт урлагдсан шохой, вааран чимэглэлүүд, Куфик, Насхи уран бичлэгүүдийг зохистойгоор ээлжлүүлэн оруулж, геометрийн дүрсүүд болон Куран судрын ишлэл, бадгуудаар чимэглэсэн байдгаараа ихэд алдаршжээ.

Судлагдсан байдал[засварлах | кодоор засварлах]

Уг байгууламжийг 1886 онд сэр Томас Холдич Афганы хилийг тогтоох асуудлаар ажиллаж байхдаа гадаад ертөнцөд уг гайхамшигт минаретыг дахин нээж өгчээ. Олны анхаарлыг нэг их татахгүй байсан боловч 1957 оноос эхлэн эрчимтэй судлагдаж эхэлжээ. 1979 онд Зөвлөлтийн арми халдан довтолсноор дахин судалгаа хийх боломж нь хаагджээ. 2002 онд Дэлхийн өвд бүртгэгдснээр Афганистаны анхны ЮНЕСКО-ын хамгаалалтад орсон газар болов. Дээрэм, тонуулаас болж ихээхэн гэмтсэн Жамийн минарет мөхөх аюулд буй өвүүдийн тоонд орсон байна.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Дугуй хэлбэрт уг минарет нь найман талт суурьтай бөгөөд хоёр тагттай. Оройн хэсэгтээ гэрэлтүүлгийн суурьтай. Энэхүү лалын шашны мөргөлийн цамхагийг Дели дэх Кутуб Минаретаас санаа авч Гурид улсын үед байгуулсан. Кутуб нь дэлхийн хамгийн өндөр минарет бол Жамийнх хоёр дахь өндөр минарет юм. XI-XIII зууны хооронд Төв Ази, Иран болон Афганистанд баригдсан 60 орчим минаретын нэг болох энэ байгууламж нь хэмжээгээрээ Газни байсан Кутлуг Тимур минареттай эн зэрэгцэхүйц өндөр гэгддэг байв. Минаретууд ихэвчлэн Исламын ялалтын бэлэг тэмдэг болж байсан бөгөөд хилийн зааг, харуулын цамхагийн үүргийг давхар гүйцэтгэж байв.

Жамийн минарет нь XII-XIII зууны үед баруун Иран, умард Энэтхэг, Пакистаны тодорхой хэсэгт ноёрхолоо тогтоосон Гурид улсын зуны нийслэлийн Фирузкухын үлдэгдэл гэж таамагладаг. 1173 онд Газнад Гузз туркуудыг бут ниргэсэн эсвэл 1192 онд Газневидуудыг Делид ялсны дурсгалд зориулан Гуридын султан Гияз уд-Дин уг цамхагийг бариулсан тухай ханан дахь бичээст тэмдэглэсэн байдаг. 1202 онд Гияз султан нас барж, Гуридын улс Хорезмын эзэнт улсад бууж өгсөн бол 1222 онд Монголын морин арми Фирузкухыг газрын хөрстэй нь тэгшилжээ.

Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Жамийн минарет ба археологийн олдворууд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан