Жанет Жепкосгей

Жанет Жепкосгей

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: КениКени Кени
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Жанет Жепкосгей
Төрсөн огноо 1983 оны 12 сарын 13
Төрсөн газар Кабирирсанг, Кени
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Бээжин 2008 Эмэгтэй 800 м
Дэлхийн АШТ
Алт Осака 2007 Эмэгтэй 800 м
Мөнгө Берлин 2009 Эмэгтэй 800 м

Жанет Жепкосгей (Англи: Janeth Jepkosgei, 1983 оны 12 сарын 13-нд төрсөн) нь Кенийн дундын зайн гүйгч, дэлхийн аварга цолтой тамирчин юм.

Өсвөр үе[засварлах | кодоор засварлах]

"Эльдорет Экспресс" хэмээх хочтой Жанет Капсабет хотын ойролцоох Кабирирсанг тосгонд мэндэлжээ. Алдартай тамирчид болох Вилсон Кипкетер, Вилфред Бунгей нар мөн тус тосгоных юм[1]. Тэрээр Капсумбейивогийн сургуульд байхдаа хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн байна. 1998 онд Итений ойролцоо байх, Кенийн хөнгөн атлетикч эмэгтэйчүүдийг бэлтгэн гаргадгаараа алдартай Сингоре Охидын Ахлах Сургуульд элсэн оржээ. Жанет дөнгөж 1-р ангидаа л ахлах сургуулиудын 8 төрөлтийн тэмцээнд улсын аварга болсон аж[2]. Тэр үед Жанет 400 метрийн халхалттай гүйлтийн төрлөөр мэргэшсэн байв. Гэвч Польшийн Быдгошт болсон 1999 оны дэлхийн залуучуудын АШТ-д оролцох эрхийг дадсан 400 метрийн халхалттай гүйлтийн төрөлдөө авч чадалгүй, 800 метрийн төрлөөр оролцсон бөгөөд урьдчилсан шатнаас хасагдсан байна[3].

2000 онд тэр дунд сургуулиудын улсын АШТ-д 400 метрийн халхалттай, 800 метрийн гүйлтийн төрлөөр тэргүүлэв. Мөн онд болсон Зүүн Африкийн залуучуудын АШТ-д 400 метрийн халхалттай гүйлтэд алт, 800 метрт мөнгөн медаль зүүжээ[2].

2001 онд Жанет Элдоретэд байрлах, ОУОХ-ны тэтгэлэгт өндөр түвшний бэлтгэлийн төвд харьяалагдах болов. Тэнд 1988 оны олимпийн аварга Пол Эренгийн удирдлага дор бэлтгэл хийх болжээ[4]. Мөн онд Африкийн өсвөрийн АШТ-ээс 800 метрт мөнгөн медаль, дараагийн жил нь Ямайкын Кингстонд болсон өсвөрийн ДАШТ-д түрүүлж алтан медаль хүртсэн[3].

Тэрээр 2003 оны Бүх Африкийн наадамд 800 метрээр шигшээ уралдаанд шалгарсан байна. Гэвч 2004 оны олимпын сонгон шалгаруулалтад улсдаа тэргүүлсэн ч норматив биелүүлж чадаагүй тул эрхээ авч чадсангүй. 2005 оны ДАШТ-д ч мөн адил, улсдаа тэргүүлэхдээ B нормативыг биелүүлсэн боловч Кенийн Хөнгөн Атлетикийн Холбоо 800 метрийн зайд эмэгтэй тамирчин илгээхгүй байхаар шийджээ[3].

Шилдэг тамирчин[засварлах | кодоор засварлах]

2006 оноос хойш түүний амжилт эрс ахив. 2006 оны 3 сарын 24-нд Жанет Британийн хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд 1:57.88 амжилтаар түрүүлэхдээ Мозамбикийн туршлагатай шилдэг тамирчин Мариа де Лурдес Мутолаг ялав. Дараа нь Африкийн АШТ-д түрүүлжээ. Ингэхдээ Кенийн 800 метрийн зайн гүйлтийн дээд амжилтыг 2 ч удаа эвдсэн аж. Жепкосгей 2006 оны Кенийн шилдэг эмэгтэй тамирчнаар тодорсон байна[5].

2007 оны 8 сарын 28-нд Жепкосгей Японы Осака хотноо болсон ДАШТ-д 800 метрийн зайд түрүүлж, Кенийн дундын зайн гүйгч эмэгтэйчүүдээс анх удаа дэлхийн аварга болж түүхэнд бичигдлээ. Гарааны зурхайгаас эхлэн тэргүүлсэн тэрээр 1:56.04 амжилтаар улсынхаа дээд амжилтыг эвдэж, улирлын шилдэг амжилтыг үзүүлсэн. Энэ амжилтаараа тэр дахин улсынхаа оны шилдэг эмэгтэй тамирчин болов[6].

2008 оны 5 сарын 24-нд 19 настай залуу тамирчин Памела Желимо түүний тогтоосон улсын дээд амжилтыг ахиулж, 1:55.76-д хүргэжэ[7]. Желимо улирлын турш Жепкосгейг давамгайлсан боловч Жепкосгей олимпоос мөнгөн медаль хүртэж чадсан байна.

2009 оны ДАШТ-ий урьдчилсан уралдаанд Жепкосгей Өмнөд Африкийн Кастер Семенятай мөргөлдөж, унаснаар хэсэгтээ сүүлийн байр эзэлсэн ч заргалдсанаар хагас шигшээ уралдаанд оролцох эрхтэй болов[8]. Шигшээ уралдаанд мөнөөх Семенягийн дараа орж, мөнгөн медаль зүүжээ.

Одоо тэр Клаудио Берарделлигийн удирдлаган дор дасгал сургуулилтаа хийдэг бөгөөд менежер нь Федерико Роса юм[2].

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Он Тэмцээн Зохиогдсон газар Байр Төрөл
2002 Дэлхийн өсвөрийн АШТ ЯмайкаЯмайка Ямайка, Кингстон 1 800 м
2006 Британийн хамтын нөхөрлөлийн орнуудын наадам АвстралиАвстрали Австрали, Мельбурн 1 800 м
Африкийн АШТ  Мавритий, Бамбус 1 800 м
ОУХАХны Гран-при шигшээ ГерманГерман Герман, Штуттгарт 2 800 м
Дэлхийн цом ГрекГрек Грек, Афин 2 800 м
2007 Дэлхийн АШТ ЯпонЯпон Япон, Осака 1 800 м
ОУХАХны Гран-при шигшээ ГерманГерман Герман, Штуттгарт 1 800 м
2008 Зуны олимп ХятадХятад Хятад, Бээжин 2 800 м
ОУХАХны Гран-при шигшээ ГерманГерман Герман, Штуттгарт 2 800 м
2009 Дэлхийн АШТ ГерманГерман Герман, Берлин 2 800 м

Хувийн дээд амжилт[засварлах | кодоор засварлах]

  • 800 метр - 1:56.04 (2007)
  • 1000 метр - 2:37.98 (2002)
  • 1500 метр - 4:08.48 (2008)
  • Нэг миль - 4:28.72 (2008)

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. The Standard, April 2, 2006: Sleepy village that produces track stars[permanent dead link]
  2. 2.0 2.1 2.2 IAAF: August 28, 2007: Focus on athletes
  3. 3.0 3.1 3.2 IAAF, October 23, 2007: Jepkosgei's Beijing target - first Kenyan women's middle distance Olympic gold
  4. Daily Nation, December 25, 2007: How Jepkosgei made us proud[permanent dead link]
  5. The Standard February 23, 2007 Kipchirchir, Jepkosgei named Soya winners[permanent dead link]
  6. "SOYA Awards - 2007 winners". Archived from the original on 2008-09-13. Retrieved 2009-11-20.
  7. Daily Nation, May 26, 2008: Jelimo sets new world junior record[permanent dead link]
  8. Earth Times, August 16, 2009: Appeals: Jepkosgei advances; Taylor out for good - Summary (Memento 5. Есдүгээр сар 2012 цахим архивт)