Жанлавын Наранцацралт

Жанлавын Наранцацралт
Монгол Монгол улсын ерөнхий сайд
1998.12.09 — 1999.07.22 (7 сар)
ӨмнөхЦахиагийн Элбэгдорж
ДараахРинчиннямын Амаржаргал
Монгол УлсМонгол Улс УИХ-ын гишүүн
2000—2007 он (7 жил)
Нийслэлийн засаг дарга
1996—1998 он (2 жил)
ӨмнөхЦэрэндэмбэрэлийн Баасанжав
ДараахМиеэгомбын Энхболд
Овог нэрЖанлавын Наранцацралт
Төрсөн1957 он
Монгол Улс, Улаанбаатар
Өнгөрсөн2007 оны 11 сарын 12
      (50 насалсан)
Монгол, Дундговь
УлсМонгол Монгол (БНМАУМУ)
Нам эвсэлАрдчилсан нам (2006 он хүртэл)
Үндэсний шинэ нам (2006-2007)
СургуульБеларусь Улсын Их Сургууль,
Москвагийн Газар зохион
байгуулалтын дээд сургууль,
Монгол Улсын Их Сургууль
Мэргэжилулс төрч, эрх зүйч
геодезийн инженер

Жанлавын Наранцацралт (* 1957 оны 6 сарын 10-нд Улаанбаатарт[1]; † 2007 оны 11 сарын 12-нд Төв аймагт) нь Монголын улс төрч, Монгол Улсын 20 дахь ерөнхий сайд байв.

Тэрээр 1957 онд Улаанбаатар хотод төрсөн. 1976 онд Беларусийн Улсын Их Сургууль, 1981 онд Москва хотын Газар зохион байгуулалтын их сургууль, 1990 онд Монгол Улсын Их Сургууль төгссөн.

Тэрээр 1981-1989 онд ХААЯ-ны Газар зохион байгуулалтын институтэд инженер, ахлах инженер, ерөнхий мэргэжилтэн, 1989-1991 онд БОЯ-ны газрын бодлогын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, 1991-1996 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хот байгуулалт, төлөвлөлтийн газарт хэлтэс, албаны дарга, тус хотын Захирагчийн албанд ахлах мэргэжилтэн, 1996 онд Нийслэлийн газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албанд дарга, 1996-1998 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 1998-1999 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 1999-2000 онд МУИС-д багш, зөвлөх профессор, 2000, 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ. 2004-2006 онд Байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байв. 2006 оны нэгдүгээр сараас Барилга хот байгуулалтын сайдаар томилогдон ажиллаж байлаа.

Тэрээр 2006 онд Үндэсний Шинэ Намыг үүсгэн байгуулалцаж 2007 оноос даргаар нь ажиллаж байжээ. Наранцацралт Газар зохион байгуулагч-инженер, улс төр судлаач, нийгэм, эдийн засгийн газрын эрх зүйч мэргэжилтэй. Газар зүйн ухааны доктор. Монгол Улсын Их Сургуулийн зөвлөх профессор, Москвагийн Газар зохион байгуулалтын их сургуулийн хүндэт профессор.

2007 оны 11 сарын 12-ны өдөр Дундговь аймагт болсон хуралд оролцоод буцаж явах замдаа автомашины ослоор нас барсан.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Janlaviin.Narantsatsralt_tovch.namtar.pdf
Өмнөх
Цахиагийн Элбэгдорж
Монгол Улсын Ерөнхий Сайд
1998-1999
Дараах
Ням-Осорын Туяа
үүрэг гүйцэтгэгч