Жан-Бедель Бокасса

Бокасса I
Төв Африкийн хаан
Хаанчлал1976 оны 12 сарын 4 - 1979 оны 9 сарын 20
Хаан суусан1977 оны 12 сарын 4
Төрсөн огноо1921 оны 2 сарын 22
Төрсөн газар Францын Экваторын Африк, Бобанги
Өнгөрсөн огноо1996 оны 11 сарын 3
Өнгөрсөн газарТөв Африкийн Бүгд Найрамдах УлсТөв Африкийн Бүгд Найрамдах Улс Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Банги
ӨмнөхАнхны хаан
УдаахБүгд Найрамдах Улс болсон
ХатанХатан хаан Катерин
ХүүхэдУгсаа залгамжлах хунтайж Жан-Бедель
Жан-Серж Бокасса
ШүтлэгКатолик, 1976 оны сүүлчээр богино хугацаанд Ислам
Ургийн овогБокасса

Жан-Бедель Бокасса (Франц: Jean-Bédel Bokassa, 1921 оны 2 сарын 22 - 1996 оны 11 сарын 3) нь Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч (1966 - 1976), Төв Африкийн Эзэнт Улсын хаан (Бокасса I гэсэн нэрээр 1977 - 1979 онд хаанчилсан).

Намтар[засварлах | кодоор засварлах]

Бокасса дэлхийн хоёрдугаар дайны үед Эрх чөлөөт Францын армид алба хаан, африкчуудаас хамгийн өндөр цол болох хурандаа цолтой болжээ.

Төв Африкийн Бүгд Найрамдах Улс тусгаар тогтнолоо олоход анхны ерөнхийлөгч нь болсон, Бокассагийн үеэл Давид Дако түүгээр армиа удирдуулсан аж. 1969 онд цэргийн ерөнхий командлагч Бокасса төрийн эргэлт зохион байгуулж, эдийн засгийн амжилтгүй бодлогын улмаас нэр хүнд нь муудаад байсан Дакогийн засаглалыг унаган, өөрийн дарангуйллыг тогтоов. 1972 онд өөрийгөө насан туршийн ерөнхийлөгчөөр зарлаж, 1976 онд улсаа хаант улс болгон, хаан ширээнд суусан юм.

Хаант улс байгуулагдсаны 1 жилийн ой буюу 1977 оны 12 сарын 4-нд улсынхаа жилийн төсвөөс 2 дахин их мөнгө буюу 25 сая ам. доллар зарцуулан Наполеон Бонапартын адил сүртэй ёслол хийн, "Эзэн хаан Бокасса I" гэгдэх болжээ.

Хуучин эзэн орон Францын дэмжлэг тусламжийг хүртэхийн тулд тэр үеийн ерөнхийлөгч Валери Жискар д'Эстьенд асар үнэтэй бэлэг нууцаар илгээсэн бөгөөд тэр нь ч ашгаа өгч Франц улс түүний байгуулсан хаант улсыг хүлээн зөвшөөрч, эдийн засгийн тусламж үзүүлэхээр болсон байна.

Тэрээр өөрийг нь эсэргүүцэгчдийг барьж хорих зэргээр дарангуй засаглалыг барьж байсан боловч эдийн засгийн байдал муудсан, мөн шилдэг сэхээтнүүдээ барьж хорисноос хүн хүчээр дутмаг болсон зэрэг нь нөлөөлж хаант улс уналтынхаа зам руу оров.

Бокассагийн гэр бүлийн эзэмшдэг компанийн үйлдвэрлэдэг дүрэмт хувцсыг бүх сурагч өмсөх үүргийг хуульчилж өгсөн боловч 1979 оны 1 сард эсэргүүцэл гарсныг нь зэвсэг хэрэглэн дарахад 400 гаруй хүний амь үрэгдсэн юм. Олон улсын зүгээс ч Бокассаг шүүмжлэх нь ихэсч, Франц улс Бокассаг хаан ширээнээс нь түлхэн унагах төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлсэн байна. Бокасса шинэ холбоотон хайж Ливид айлчилж байх үед нь 9 сарын 20-нд Францын арми цус урсгалгүйгээр төрийн эргэлт зохион байгуулж, хаант ёсыг халан, бүгд найрамдах улсыг сэргээж, Габонд дүрвээд байсан Дако дахин ерөнхийлөгч болжээ.

Харин Францчууд Бокассаг нутагтаа орогнохыг зөвшөөрсөн юм. Бокасса улс төрийн эрх мэдлээ буцааж авахыг Францын ерөнхийлөгчөөс шаардсан ч биелээгүй бөгөөд үүнд уурссан Бокасса д'Эстьенд маш үнэтэй бэлэг өгч байснаа нийтэд дэлгэжээ. Ийнхүү нэр хүнд нь эрс унасан д'Эстьен ерөнхийлөгчийн сонгуульд Франсуа Митеранд ялагдсан юм. 1986 онд нутагтаа буцаж очсон ч тэр даруйдаа баривчлагдан, 1987 онд цаазаар авах ял сонссон байна. Гэвч 1993 онд суллагдаж, 1996 онд нас баржээ.

Өмнөх
Хаант улс байгуулагдсан
Төв Африкийн Эзэнт Улсын хаан
1976-1979
Дараах
Бүгд найрамдах улс болсон
Өмнөх
Давид Дако
Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч
1969-1976
Дараах
Давид Дако