Жаргалант сум (Баянхонгор)

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
"Жаргалант сум" хэмээх бусад утгыг хайж буй бол Жаргалант сум (салаа утга)-г үзнэ үү.

Жаргалант нь Баянхонгор аймгийн сум юм. Жаргалант нь 1940 онд Заг сумаас салж Байдрагийн үржлийн сангийн аж ахуйг түшиглэн байгуулагджээ. Байдраг үржлийн сангийн аж ахуй нь нарийн, нарийвтар ноосны чиглэлийн хонин сүргийн бүтцийг шинээр бий болгож түүнийгээ "Чамаар" (Байдраг) үүлдрийн хонь гэж нэрлэсэн. Энэхүү сангийн аж ахуй нь тухайн үедээ "Эрдэнэт хивс" компанид ноосоо нийлүүлдэг байсан ба Эрдэнэт хивсний үндсэн түүхий эд нь мөнөөх нарийн нарийвтар урт ноос юм. Жаргалант сум нь Байдрагийн сангийн аж ахуйг түшиглэн байгуулагдсан болохоор нийт монголчууд Жаргалант гэхээсээ илүүтэйгээр Байдраг гэж нэрийдэх болжээ. Жаргалант сум нь дөрвөн багтай. 2008 оны жилийн эцсийн хүн амын болон малын тооллогоор 3009 хүн, 110 гаруй мянган толгой мал бүртгэгдсэн.

Жаргалант сум нь аймгийнхаа хамгийн хойд талын сум бөгөөд өөрийн аймгийнхаа Галуут, Заг сумд болон Архангай аймгийн Чулуут, Хангай сумдтай хиллэдэг. Тус сум нь Баянхонгор аймгийн Хангайн бүсийн сумдын төв нь бөгөөд сум дундын эмнэлэг, МУСГЗ Ц.Намсрайн нэрэмжит арван нэгэн жилийн сургалттай сургууль, Эрчим хүчний байгууллагатай. 2008 онд Жаргалант сум хөдөлгөөнт үүрэн холбоотой болсон. 2009 онд төвийн эрчим хүчний шугамд холбогдож, байнгын эрчим хүчээр хангагдсан.

[засварлах] Хүмүүс

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр