Жаргалант сум (Хөвсгөл)

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
"Жаргалант сум" хэмээх бусад утгыг хайж буй бол Жаргалант сум (салаа утга)-г үзнэ үү.
Сумын төв
Сумын төв Оргил

Жаргалант сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 2,550 км² газар нутагтайгаас 1,470 км² нь бэлчээр болно. 2000 оны байдлаар сумын хүн ам 5068 байсны ихэнх нь халх ястан болно. Сумын төв Оргил нь Идэр голын орчимд, аймгийн төв Мөрөнгөөс зүүн өмнө зүгт 182 км, нийслэл Улаанбаатараас 886 км зайд оршино.

Сумын нутагт социализмын үед Монгол нутагт үлдэж хоцорсон цөөхөн сүм хийдийн нэг болох Жаргалантын дуган байдаг. Мөн Гэлэнхүүгийн суврага гэх суврага бий.

Агуулга

[засварлах] Түүх

Жаргалант сум нь анх Архангай аймгийн Ихжаргалант сум нэрээр 1931 онд байгуулагджээ. 1933 оны байдлаар 727 өрхийн 2,700 оршин суугч, 66,000 орчим толгой мал байв. 1941 онд Хөвсгөл аймгийн харьяанд шилжиж, 1956 онд Шинэ-Идэр суманд нэгтгэгдсэн боловч 1959 онд дахин зохион байгуулагдсан юм. Тус сумын "Улаан Туг" нэгдэл 1951 онд байгуулагдаж, 1990 онд татан буугдсан.

[засварлах] Эдийн засаг

2004 оны байдлаар багцаагаар 82,000 толгой мал тоологдсоны 37,000 нь хонь, 34,000 нь ямаа, 6,100 нь үхэр буюу сарлаг, 5,100 нь адуу, 19 нь тэмээ байв[1].

[засварлах] Алдартай хүмүүс

[засварлах] Ном зүй

М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.85

[засварлах] Эшлэл

  1. Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого, х.111
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр