Жаргалсайханы Чулуунбат

Жаргалсайханы Чулуунбат
тамирчны тухай
Төрсөн өдөр1984 оны 12 сарын 3 (1984-12-03) (39 настай)
Төрсөн газарМонгол улсын Баянхонгор
аймгийн Бууцагаан сум
Биеийн өндөр184 см
Улс, оронМонгол УлсМонгол Улс Монгол Улс (МУ)
Тамир, спортэрэгтэй чөлөөт бөх барилдаан

Жаргалсайханы Чулуунбат нь эрэгтэй чөлөөт бөх барилдааны 120 кг жингийн Азийн наадмын мөнгөн медаль (2010), ААШТ-ий хоёр мөнгө, гурван хүрэл медальт, Монгол улсын тамирчин, монгол бөх барилдааны улсын начин цолтон, 1984 оны 12 сарын 3-нд Монгол улс (БНМАУ)-ын Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төржээ. 1998 оноос бөх барилдах болсон.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Олимпын наадам[засварлах | кодоор засварлах]

Жаргалсайханы Чулуунбат Лондоны олимпод ороод, Сенегалын Малал Ндиайе (1-0, 2-0)-г оноогоор ялсан ч шөвгийн наймд ОХУ-ын олимп, дэлхийн аварга Билял Махов (6-0, 1-2, 0-1)-т оноогоор ялагдсан. Тус олимпод түрүү үзүүрт үлдсэн 2 бөх хожим сэргээшийн шинжилгээнд бүдэрч медалиа хураалгасан тул Чулуунбат огшиж 5-р байр эзэлсэнд тооцогджээ. Мөн 2016 оны зуны олимпын наадамд оролцож, тус олимпоос алт, хүрэл медаль тус тус хүртсэн Туркийн Таха Акгүл, Беларусийн Ибрахим Сайдау нарт ялагдаж тэмцээнээ дуусгав.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн[засварлах | кодоор засварлах]

Чулуунбат дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа 5-р байр (2011, 2015), нэг удаа 7-р байр (2014) эзэлжээ.

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
2011 АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд улсын начин Ц.Сумъяабэйсээр дөрөв, улсын харцага Д.Батболдоор тав давж

"Монгол улсын начин" цолыг хүртсэн.

1024

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
2005 Баянхонгор аймгийн баяр наадамд улсын начин Б.Баянжаргалаар долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 128

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.