Жастин Тимберлэйк

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
«Жастин Тимбэрлэйк» гэж бичээд холбогдов
Харайх: Удирдах, Хайлт
Жастин Тимбэрлэйк

Тимбэрлэйк 2011 онд.
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэр Жастин Рендэлл Тимбэрлэйк
Төрсөн 1981 оны 1 сарын 31 (1981-01-31) (33 настай)
Хөгжмийн урсгал Поп, дэнс, R&B
Мэргэжил Дуучин-дуу зохиогч, хөгжимчин, продюсер, бүжигчин, жүжигчин, бизнесмэн
Зэмсэг Вокал, даралтат хөгжим, гитар, битбокс
Хугацаа 1993–одоо
Студи Jive, RCA
Хамтардаг хөгжимчид 'N Sync, The Y's, Тимбалэнд, Нелли Фуртадо
Вэбсайт justintimberlake.com


Жастин Рендэлл Тимбэрлэйк (англ. Justin Randall Timberlake, 1981 оны нэгдүгээр сарын 31-нд төрсөн) нь Америкийн дуучин-дуу зохиогч, жүжигчин, бизнесмэн юм.

Диснэй суваг телевизийн Оддын эрэлд уралдаант нэвтрүүлэгээс олонд танигдаж улмаар Микки Маусын Шинэ үеийн бүлгэм телевизийн олон ангит кинонд хожмоо хамтлаг байгуулсан Жэйси Чэйзестэй хамтран тоглож байв. Тимбэрлэйкийг урлагийн ертөнцөд нэр алдарт хүргэсэн үе нь 1990-ээд оны сүүл үе бөгөөд хөвгүүдийн 'N Sync хамтлагт гоцлол дуучин гишүүнээр байсан үе юм.

Тимбэрлэйк 1999-2002 оны хооронд Бритни Спирстэй үерхэж байсан ба Стэйси Фергюсон, Жанет Жексон, Женна Деван, Алисса Милано нарын дуучид, жүжигчидтэй нэр холбогдож байв. Жүжигчин Камерон Диастай 2003-06, Жессика Билтэй 2007-2011 оны хооронд тус тус үерхэж байв.

Тимбэрлэйк Манчестер Юнайтед багийн хөгжөөн дэмжигч ажээ.[1][2]

Эшлэл[засварлах]

  1. http://www.imdb.com/name/nm0005493/bio
  2. Top 10 of the week – Top 10 A-Lister fans!. In The Stands (2011-02-14). 2011-11-11-д хандсан.

Холбоос[засварлах]

Агуулахад байгаа «Жастин Тимбэрлэйк» зургийн цомог