Жей Ар Смит

Эрл Смит III Англи: Earl Smith III, Жей Ар Смит (Англи: J. R. Smith; 1985 оны есдүгээр сарын 9, Нью-Жерси, Фрихолд-боро) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Кливленд Кавальерс» багт тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

2004 оны драфтаар №18-аар шалгарч «Нью-Орлеан Хорнетст» (2004—2006) элссэн. «Рүүки» улиралдаа «Цагирагт довтлох тэмцээнд» оролцож, III-т шалгарсан ба 2006 оны долдугаар сарын 14-нд «Денвер Наггетст» солилцоогоор элссэн.[1][2] 2009 оны хоёрдугаар сарын 10-нд хоёр дахиа «Цагирагт довтлох тэмцээнд» өрсөлөв.[3] Харин 2009 оны дөрөвдүгээр сарын 13-нд «Сакраменто Кингcийг» ялахад (118:98) хувийн дээд 45 оноогоо авахдаа холын зайнаас 11 шидэлт амжилттай гүйцэтгэсэн байна.[4]

2011-2012 онд Хятадын «Цэзян Голден Буллзэд» амжилттай тоглосон.[5]

2012 онд «Нью-Йорк Никстэй» 2.4 сая долларын гэрээ байгуулан элссэн.[6] 2012-2013 онд нийт 80 тоглолтонд 18.1 оноо, 5.3 самбар, 2.7 дамжуулалт, 1.3 таслалтыг 33.5 минутанд дунджилсан Смитийг 2013 оны «Зургаа дахь тоглогчоор» шалгаруулсанаар[7] «Никсийн» түүхэнд Жон Старксаас хойшхи (1997) анхны тохиолдол болжээ.

2015 оны нэгдүгээр сарын 5-нд «Кливленд Кавальерст» элссэн.

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. ESPN – Bulls acquire F-C Brown, G Smith from Hornets for C Chandler – NBA
  2. NUGGETS: Nuggets Acquire J.R. Smith from Bulls
  3. "Nuggets' Smith to Replace Memphis' Rudy Gay In 2009 Sprite Slam Dunk Contest | THE OFFICIAL SITE OF THE DENVER NUGGETS". Nba.com. 2009-02-10. Retrieved 2012-08-15.
  4. Smith knocks down franchise-high 11 3's as Nuggets lock up Northwest title. Associated Press. April 13, 2009. Accessed April 13, 2009.
  5. "J.R. Smith to play in Chinese league". ESPN.com. ESPN Internet Ventures. September 14, 2011. Retrieved September 14, 2011.
  6. Ramona ShelburneESPNLosAngeles.comFollowArchive (2012-02-16). "Source – Los Angeles Clippers, New York Knicks frontrunners for J.R. Smith – ESPN Los Angeles". Espn.go.com. Retrieved 2012-08-15.
  7. "Knicks' J.R. Smith wins Kia Sixth Man Award". Nba.com. Retrieved November 8, 2013.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

Stub icon

Энэ сагсан бөмбөгчний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.