Жеральд Грин

Жеральд Грин (Англи: Gerald Green, 1986 оны нэгдүгээр сарын 26-нд Техас мужийн Хьюстон хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн Финикс Санз багт тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Жеральд Грин Бостон Селтиксийн бүрэлдэхүүнд, тодруулбал 2007 оны хоёрдугаар сарын 17-нд слэм-данкийн тэмцээнд Нейт Робинсон, Тайрус Томас болон Дуайт Ховардыг илүүрхэн аваргалав.

Индиана Пэйсерстэй 2012 оны долоодугаар сарын 12-нд гэрээлсэн.[1] 2013 оны НБА-гийн бүх оддын тоглолтын слэм-данкийн тэмцээнд III байрт шалгарав.

2013 оны долоодугаар сарын 27-нд Майлс Пламлитай хамт Финикс Санз багт Луис Скола болон I тойргийн драфтын эрхээр солигдон элсчээ.[2]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Pacers Sign Free Agent Gerald Green
  2. "Suns Make Important Trade for Future". NBA.com. July 27, 2013. Retrieved July 27, 2013.

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Жеральд Грин – Викимедиа зураг, бичлэг, дууны сан