Жеральд Хендерсон, бага

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Жеральд Хендерсон, бага (англ. Gerald Henderson, Jr., 1987 оны арванхоёрдугаар сарын 9-нд Нью-Жерси мужийн Колдуэлл хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Шарлотт Хорнетс багийн тоглогч юм. Түүний эцэг нь НБА-гийн гурван удаагийн аварга (1981,1984,1990) Жеральд Хендерсон билээ.

Товч намтар[засварлах]

Коллежийн багт (Дьюк) Хендерсон хамгийн сайн тоглосон жилээ 12.7 оноо дунджилжээ.[1]

Хендерсон 2009 оны драфтад №12-оор шалгарч Шарлотт Бобкэтс багт иржээ.[2] Тодорхой хугацаагаар гэрээ байгуулалгүй явсаар 2010 оны аравдугаар сарын 29-нд Бобкэтс багтайгаа гурван жилийн гэрээ байгуулсан.[3]

2011-2012 оны улиралд баг нь үнэмлэхүй муу амжилт гаргасан ч Хендерсон 33.3 минут, 15.1 оноо, 4.1 бөмбөг авалт, 2.3 дамжуулалт дунджилж байлаа.

2013 оны гуравдугаар сарын 12-нд Бостон Селтикс багтай тоглоход өөрийн дээд оноо болох 35 оноог авсан байдаг.[4] Улмаар 2013-14 оны улиралд баг нь амжилт сайтай байсан тул тохиролцсон хэд хэдэн тоглогчидтойгоо, тэр дундаа Хендерсонтой 2013 оны долоодугаар сарын 30-нд гэрээгээ үргэлжлүүлэн сунгасан билээ.[5]

Эшлэл[засварлах]

  1. #15 Gerald Henderson. GoDuke.com. March 20, 2014-д хандсан.
  2. BOBCATS: Player Profile – Gerald Henderson
  3. Bobcats Exercise Options on Henderson and Augustin. NBA.com (October 29, 2010). March 20, 2014-д хандсан.
  4. Henderson’s big night leads Bobcats to blowout win vs. Celtics
  5. Bobcats announce new deal for guard Henderson. NBA.com. Turner Sports Interactive, Inc. (July 30, 2013). July 30, 2013-д хандсан.

Холбоос[засварлах]