Жереми Менез

Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Жереми Менез
Ерөнхий мэдээлэл
Мэндэлсэн 1987 оны 5 сарын 7
Франц, Лонжюмо
Иргэншил Фрацын далбаа Франц
Өндөр 182 см
Жин 73 кг
Байрлал хагас хамгаалагч
довтлогч
Багийн мэдээлэл
Баг Италийн далбаа Милан
Тоглогчийн замнал
Залуучуудын багууд
2001—2004 Фрацын далбаа Сошо
Багийн замнал*
2004—2006 Фрацын далбаа Сошо 55 (7)
2006—2008 Фрацын далбаа Монако 57 (14)
2008—2011 Италийн далбаа Рома 84 (7)
2011—2014 Фрацын далбаа Пари Сен-Жермен 79 (14)
2014—одоо Италийн далбаа Милан 6 (3)
Шигшээ**
2002—2003 Фрацын далбаа Франц (16-) 14 (12)
2003—2004 Фрацын далбаа Франц (17-) 17 (6)
2005 Фрацын далбаа Франц (18-) 6 (6)
2005—2006 Фрацын далбаа Франц (19-) 9 (3)
2008 Фрацын далбаа Франц (21-) 3 (0)
2010—одоо Фрацын далбаа Франц 24 (2)

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 10 сарын 6-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2013 оны 3 сарын 26-нд шинэчлэв.

Жереми Менез (Франц: Jérémy Ménez, 1987 оны тавдугаар сарын 7-нд Лонжюмо хотод төрсөн) — Францын хөлбөмбөгчин бөгөөд Италийн «Милан» болон Францын шигшээ багийн хагас хамгаалагч юм.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Менез 2004 онд нутгийнхаа Сошо багтай мэргэжлийн анхны гэрээ байгуулж байсан ба 2006 оны нэгдүгээр сард Бордо багийн эсрэг лигийн тоглолтонд хэт-трик хийсэн нь лигийн түүхэнд залуу тоглогчийн оруулсан анхны амжилт болж байлаа. Тоглолтын идэвхи сайн байсан Менезийг 2006 оны зургаадугаар сарын 22-нд Монако дөрвөн жилийн гэрээтэйгээр элсүүлжээ.[1] Тус багт Менезийн хувьд итгэлтэй тоглолтуудыг үзүүлж байсан хэдий ч баг нь амжилттай байж чадаагүй юм. Рома багт 2008 оны наймдугаар сард 12 сая еврогоор иржээ.[2] Рома дахь эхний гоолоо есдүгээр сард оруулсан байна. Ер нь Менезийн хувьд довтолгоонд чиглэсэн хагас хагас хамгаалагчаар тоглодог тул гоол оруулсан тоо чамгүй их байдаг.

2011 оны долоодугаар сарын 25-нд эргэн нутагтаа ирж Пари Сен-Жермен багтай гурван жилийн гэрээ байгуулсан.[3] 2013 онд Францын дээд лигт түрүүлсэнээр Менезийн хувьд анх удаа лигийн түрүү авсан билээ.

2014 оны зургаадугаар сарын 14-нд Милантай 2017 оны зургаадугаар сарыг хүртэл гэрээлэв.[4][5]

Шигшээ[засварлах | кодоор засварлах]

2010 онд насанд хүрэгчдийн шигшээд багтах хүртэл Менез бүх насны ангиллын багуудад тоглож бүрэн бэлтгэгдсэн байдаг. 2012 оны ЕАШТ-д оролцож байсан.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Monaco bag Menez". Sky Sports. 22 June 2006. Retrieved 7 August 2010.
  2. "Ménez joins Roma". Sky Sports. 27 August 2008. Retrieved 7 August 2010.
  3. "Matuidi et Ménez au PSG (off.)". L'Equipe (in French). 25 July 2011. Archived from the original on 4 Наймдугаар сар 2011. Retrieved 25 July 2011.{{cite news}}: CS1 maint: unrecognized language (link)
  4. "Jeremy Menez undergoing medical this morning" (in англи). http://www.acmilan.com/. 14 июня 2014. Retrieved 16 июня 2014. {{cite web}}: Check date values in: |accessdate= and |date= (help); External link in |publisher= (help)
  5. "«Милан» подписал контракт с Менезом". Чемпионат.com. 14 июня 2014. Retrieved 16 июня 2014. {{cite web}}: Check date values in: |accessdate= and |date= (help)

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Хөлбөмбөг

Энэ Италийн хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.


Загвар:2012 оны ДАШТ-д Францын хөлбөмбөгийн шигшээ