Жермен Пеннант

Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Жермен Пеннант
Ерөнхий мэдээлэл
Уугуул нэр Жермен Ллойд Пеннант
Хоч Пенниньо
Мэндэлсэн 1983 оны 1 сарын 15
Англи, Ноттингем
Иргэншил Английн далбаа Англи
Өндөр 173 см
Байрлал баруун хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Баг Английн далбаа Уиган Атлетик
Дугаар 15
Тоглогчийн замнал
Залуучуудын багууд
1993—1998 Английн далбаа Ноттс Каунти
Багийн замнал*
1998—1999 Английн далбаа Ноттс Каунти 0 (0)
1999—2005 Английн далбаа Арсенал 12 (3)
2002—2003  Английн далбаа Уотфорд 21 (2)
2003—2004  Английн далбаа Лидс Юнайтед 36 (2)
2005  Английн далбаа Бирмингем Сити 12 (0)
2005—2006 Английн далбаа Бирмингем Сити 38 (2)
2006—2009 Английн далбаа Ливерпүүл 55 (3)
2009  Английн далбаа Портсмут 13 (0)
2009—2010 Испанийн далбаа Реал Сарагоса 25 (0)
2010  Английн далбаа Сток Сити 13 (0)
2010—2014 Английн далбаа Сток Сити 52 (4)
2012—2013  Английн далбаа Вулверхэмптон Уондерерс 15 (0)
2014 Энэтхэгийн далбаа Пун Сити 7 (0)
2015—одоо Английн далбаа Уиган Атлетик 13 (3)
Шигшээ**
2001—2004 Английн далбаа Англи (21-) 24 (0)

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2015 оны 5 сарын 2-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол) -нд шинэчлэв.

Жермен Ллойд Пеннант (Англи: Jermaine Lloyd Pennant; 1983 оны нэгдүгээр сарын 15, Ноттингем) — Английн хөлбөмбөгчин, «Уиганы» хагас хамгаалагч. Бөмбөг эзэмшилтийн чадвараараа гайхагддаг тэрээр «Ноттс Каунти», «Арсенал», «Уотфорд», «Лидс Юнайтед» «Бирмингем Сити», «Ливерпүүл», «Портсмут», «Реал Сарагоса», «Сток Сити», «Вулверхэмптон Уондерерс» болон «Пун Сити» зэрэг олон багуудад хүчээ сорьж явсан билээ.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Жермейн Пеннант нь Ноттингем хотод суурьшилтай Ямайка гэр бүлд төрж өссөн бөгөөд эцэг Гари хагас мэргэжлийн хөлбөмбөгчин байсан тул хүүгээ хөлбөмбөг тоглоход нөлөөлж, хүүгээ 10 настайд нь өсвөрийн хөлбөмбөгийн Ноттс Каунти багт элсүүлсэн ажээ. Пеннант гэрийн ойролцоохь хар тамхины гэмт хэрэгтэнтэй 14 нас хүртлээ нийлж золтой л гэмт хэрэгтэн болчихоогүй гэх бөгөөд хожмоо буруу зуршил нь спортын ид үедээ буюу 2005 онд угжирч хар тамхины гэмт хэрэгт нэг үе холбогдож ялд унаж байсан билээ.

Пеннант 1999 онд «Ноттс Каунти» багаас Арсенал багт хамгийн залуу тоглогчийн хувиар 2 сая фунт стерлингээр худалдагдан очиж[1] 2005 оныг хүртэлх хугацаанд 12 тоглолтонд оролцож 3 гоолыг оруулсан гэх үзүүлэлтийг үзүүлжээ. Учир нь гэвэл тэрээр 16 настайдаа Мидлборо багийн эсрэг тоглолтонд гарсанаас хойш гараанд төдий л гаралгүй байсаар 2002 оноос Уотфорд, Лидс Юнайтед, Бирмингем Сити багуудад зээллэгээр тоглож байсан юм. 2006 оны долоодугаар сарын 26-нд Ливерпүүл багтай дөрвөн жилийн гэрээг 6.7 сая фунтээр байгуулсан юм. Ливерпүүл дэх анхны тоглолтоо хийхийн өмнөхөн 8 сая болгон өсгөж[2] байв. Пеннант Реал Сарагоса багтай 2009 оны долоодугаар сарын 9-нд гурван жилийн гэрээ байгуулан[3] 2009-10 оны Ла Лигийн 25 тоглолтонд оролцсон байна. Харин Премьер лигийн Сток Сити багтай 2010 оны наймдугаар сарын 31-нд холбоо тогтоон маргааш нь дөрвөн сарын турш тоглохоор ирсэн нь энэ юм.[4]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. "Pennant guilty of wasting talent". BBC News. 1 March 2005. Retrieved 16 August 2009.
  2. "Pennant completes Liverpool move". BBC News. 26 July 2006. Retrieved 13 August 2006.
  3. "Pennant signs for Real Zaragoza". BBC Sport. 2009-07-09. Retrieved 2009-07-09.
  4. "Eidur Gudjohnsen among four new signings for Stoke". BBC Sport. 2010-08-31. Retrieved 2010-09-01.

== Гадны холбоос ==* Профайл - transfermarkt.com  (англ.)

Хөлбөмбөг

Энэ Английн хөлбөмбөгчиний өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.