Жессика Чон

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Жессика
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэр англ. Jessica Jung → Жессика Чон
солон. 정수연 → Чон Сү-ёнь
Тайзны нэр Жессика (Jessica) = Чэшика (제시카),
түгээмэл гурван хоч, дуудлага нь Сика (Sica), Жесси (Jessi), Орым гүнжү (얼음 공주, «мөсөн гүнж», Ice princess)
Төрсөн 1989 оны 4 сарын 18 (1989-04-18) (24 настай)-нд АНУ-ын Калифорни муж улсын
Сан-Франциско хотод төрсөн
Харьяалал Flag of the United States.svg АНУ, Flag of South Korea.svg Өмнөд Солонгос
Хөгжмийн урсгал K-pop (Кэй-поп, Солонгос поп, солонгос дуу хөгжим), Teen-pop (идэр залуусын поп), Dance-pop (бүжигт поп)
Мэргэжил Сунё Шидэ хамтлагийн гишүүн, дуучин, жүжигчин, бүжигчин, бараа суртачлагч
Зэмсэг дуу хоолой, төгөлдөр хуур
Хугацаа 2007 оноос одоо ч гэсэн
Студи S.M. Entertainment
Вэбсайт

Хамтлагийн гэх цахим хуудас



Жессикагийн гарын үсэг

Өмнөд Солонгосын Сунё Шидэ хамтлагийн гишүүн Жессика (англиар Jessica, солонгосоор 제시카 → Чэшика) буюу дуучин, жүжигчин, бүжигчин, бараа суртачлагч г.м олон ажил үйл эрхэлж буй Жессика Чон (Jessica Jung, солонгос нэр нь 정수연 → Чон Сү-ёнь) 1989 оны 4 сарын 18-нд АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод солонгос хүн болон төржээ.

Хувь хүн[засварлах]

Жессика хамтлагийнхаа Тиффанитай адил Сан-Францискод төрсөн. АНУ-д гэр бүлээрээ амьдарч байсан Жессика 2000 оны зун Өмнөд Солонгост амарч, дэлгүүрээр явж байхдаа SM Entertainment-ийн сонгон шалгаруулалттай таарч авъяас чадвараа шалгуулаад дүүгийн хамтаар тэнцжээ.[1] Тэрхүү 2000 оноос хойш үндсэндээ Солонгост байж, SM Entertainment-ийн дадлагажигч, сурагч болов. 7 жилийн дараа 18 настай Жессика Сунё Шидэ хамтлагийн гишүүн болж урлагийн ертөнцөд хөл тавьсан бол 2009 онд дүү Кристал нь f(x) хамтлагт багтан гарч иржээ. Тэр хоёрыг хамтад нь "Эгч дүү Чон" (Jung sisters) гэнэ.

Урлагийн хүн[засварлах]

Хамтлагт[засварлах]

Гол өгүүлэл: Сунё Шидэ

SM Entertainment олон сурагчаасаа их л шигшин байж байгуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй Сунё Шидэ хамтлаг нь 2007 оны 8 сарын 5-наас бүтээл туурвин, олонд өргөн барьж эхэлсэн. Сунё Шидэ хамтлаг 2009 оноос олон улсад сайнаар танигддаг болов. Жессика бүжиг гэхээс илүүтэй дуулалтаараа хамтлагаа өргөдөг. Түүнийг Тэёний дараа орохоор сайн хоолойтой нь гэдэг.

Хамтлагаас гадуур[засварлах]

Жессика хамтлагийнхаа зарим гишүүдтэй ч тэр, өөр дуучидтай ч тэр хамтарч дуу дуулсан нь цөөн биш. Тэдгээр дуунаас 2009 оны Пак Мён-сүтэй хамтарсан "Нэнмён" (Naengmyeon, «хүйтэн гоймон») олонд нэлээд таалагдсан. 2010 оны 10 сарын 13-нд анх удаа ганцаараа нэг дууг ("Sweet Delight") дуулж цацсан. Гэхдээ тайзан дээр бол 2009 оны 11 сарын 14-ноос хэдэн сар үргэлжилсэн "Legally Blonde" хөгжимт жүжгийн гол дүрд дуулж жүжиглэж байжээ.[2] 2012 оны 1 сарын 4-өөс телевизээр цацагдсан «Омголон хайрын түүх» (Wild Romance) гэмээр ОАК-д тоглосон нь анхны удаагийнх байв. Бараа суртачлах, сэтгүүлийн нүүрнээ зургаа авахуулах гэх мэт ажил байнга л ирдэг.

Баримтын холбоос[засварлах]