Жигжидийн Мөнхбат

Жигжидийн Мөнхбат
Төрсөн өдөр1941 оны 6 сарын 1 (1941-06-01)
Төрсөн газарМонгол улсын Төв аймгийн
Эрдэнэсант сум
Нас барсан өдөрApril 9, 2018(2018-04-09) (76 насалсан)
Алдар цол
Төрийн цолХөдөлмөрийн баатар (1994)
Бөхийн цолДархан аварга
Дуурьсгаж
явсан нутаг
Төв аймгийн
Эрдэнэсант сум
Цол ахисан он жил
Дархан аварга1966 он
Улсын аварга1965
Улсын арслан1963
Улсын заан1961
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн6 (1963, 1964, 1965, 1966, 1967,1974)
Үзүүрлэсэн4 (1972, 1975, 1978, 1980)
Шөвгөрсөн23
Цагаан сарын барилдааны амжилт
Түрүүлсэн6 (1963, 1964, 1968, 1973, 1976, 1981)
Үзүүрлэсэн4 (1966, 1974, 1975, 1978)
Бусад бөх барилдааны амжилт
Улс оронМонгол Монгол (БНМАУ)
Тамир, спортэрэгтэй чөлөөт бөх

Жигжидийн Мөнхбат (* 1941 оны 6 сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант сум; † 2018 оны 4 сарын 9, Улаанбаатар) нь Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн дархан аварга, олимпын мөнгөн медальт тамирчин байсан юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Ж.Мөнхбат 1941 оны могой жилийн 6 дугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд "Хадан" хошуу гэдэг газар эцэг Чанцал, эх Хажид нарын 11 хүүхдийн 10 дахь хүү болж төржээ. Хүүг төрөөд удаагүй байхад нагац ах Жигжид нь үрчилж авчээ. Эрдэнэсант сумын 7 жилийн дунд сургууль төгсөөд Санхүүгийн Техникум улмаар Эдийн засгийн дээд сургуульд сурсан байна.

1960 онд Санхүүгийн Техникумд сурч байхдаа сумын заан болоод л дараа жил нь 60 жилийн ойгоор улсын заан цол хүртэж байжээ.

Чөлөөт бөх[засварлах | кодоор засварлах]

Ж.Мөнхбат Монгол улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн АШТ-ий анхны медалийг эх орондоо авчирсан. 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн (олимпын аварга Хасан Гюнгёрыг ялав) бол дараа жил нь Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медалиар энгэрээ мялаажээ.

Тойрог Өрсөлдөгч Улс Дүн Цаг
1 Петер Дёринг Герман Оноогоор ялалт
2 Рауль Гарсия Мексик Цэвэр ялалт (1:17)
3 Жан-Мари Шардонне Швейцар Техникийн цэвэр ялалт
4 Гоц мөргөсөн
5 Продан Гаржев Болгар Хайнцал (12 мин.)
6 Борис Гуревич ЗХУ Хайнцал (12 мин.)
7 Томас Пекхэм АНУ Оноогоор ялалт

Үндэсний бөх[засварлах | кодоор засварлах]

Ж.Мөнхбат үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967, 1974) түрүүлсэн. 1963 онд улсын арслан У.Мижиддоржийг орхин түрүүлж улсын арслан цол хүртсэн. 1964, 1965 онуудад Бээжин аварга, Баянмөнх нарыг арслан заан цолтой байхад нь орхин түрүүлж улсын аварга цол хүртсэн. 1966, 1967 онуудад дархан аварга Д.Дамдин, Дархан аварга Х.Баянмөнх нарыг орхин түрүүлсэн. 1974 онд дархан аварга Х.Баянмөнхийг орхин сүүлчийн удаа түрүүлсэн. Анхны цагаан сарын барилдаанд 1963 онд түрүүлсэн. Цагаан сарын барилдаанд нийтдээ 6 удаа түрүүлж бүх бөхчүүдээс 3-т орох амжилт үзүүлжээ. Түүний өмнө Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нар л зогсдог билээ. Улсын их баяр наадамдаа нийт 23 удаа шөвгөрч мөн л 3-т орох амжилт үзүүлсэн билээ. Хамгийн сүүлд 1994 онд 53 насандаа 6 даван шөвгөрч улсын заан Р.Гансүхэд унасан билээ.

Үндэсний бөхийн амжилт[засварлах | кодоор засварлах]

Жигжидийн Мөнхбат[1]
Жил Түвшин Бөхийн тоо Цол Давсан тоо Авсан цол/чимэг Тэмдэглэл
1994 Улс 768 Улсын Дархан Аварга 6 Өнөд Түвшин, Хотлоорыг Баясуулагч
1992 Улс 512 Улсын Дархан Аварга 0
1991 Улс 512 Улсын Дархан Аварга 4
1990 Улс 512 Улсын Дархан Аварга 4
1989 Улс 512 Улсын Дархан Аварга 4
1988 Улс 512 Улсын Дархан Аварга 4
1987 Улс 512 Улсын Дархан Аварга 4
1986 Улс 512 Улсын Дархан Аварга 4
1985 Улс 512 Улсын Дархан Аварга 6 Бат Нягт Итгэлт
1984 Улс 512 Улсын Дархан Аварга 4
1983 Улс 512 Улсын Дархан Аварга 7 Тод Сонин Үзэсгэлэнт
1981 Улс 512 Улсын Дархан Аварга 7 Үлэмж Бадрах
1980 Улс 512 Улсын Дархан Аварга 8 Манлайн Баясгалант
1979 Улс 512 Улсын Дархан Аварга 7 Бүхнээ Дуурсгалт
1978 Улс 512 Улсын Дархан Аварга 8 Далай Дайчин
1977 Улс 512 Улсын Дархан Аварга 7 Өнөд Баясгалант
1976 Улс 512 Улсын Дархан Аварга Гадаадын тэмцээнд явсан тул барилдаагүй.
1975 Улс 512 Улсын Дархан Аварга 8 Түмнээс Төгөлдөр
1974 Улс 512 Улсын Дархан Аварга 9 Баяр Наадмын Манлай
1973 Улс 512 Улсын Дархан Аварга 7 Даяаар Дуурсагдах
1972 Улс 512 Улсын Дархан Аварга 8 Далай Даян
1971 Улс 512 Улсын Дархан Аварга 6 Бат Нягт
1970 Улс 512 Улсын Дархан Аварга Олимпын наадамд оролцсон тул барилдаагүй.
1969 Улс 512 Улсын Дархан Аварга 7
1968 Улс 512 Улсын Дархан Аварга 7 Олныг Баясуулагч
1967 Улс 512 Улсын Дархан Аварга 9
1966 Улс 512 Улсын Аварга 9 Улсын Дархан Аварга
1965 Улс 512 Улсын Арслан 9 Улсын Аварга
1964 Улс 512 Улсын Арслан 9 Улам Нэмэх
1963 Улс 512 Улсын Заан 9 Улсын Арслан
1962 Улс 512 Улсын Заан 3
1961 Улс 512 Залуу Бөх 5 Улсын Заан


Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Эхнэр Ө.Тамир. Хүү Мөнхбатын Даваажаргал /Хакухо/ нь Японы мэргэжлийн сүмогийн ёкозүна цолтой бөх юм.

Дурсгал[засварлах | кодоор засварлах]

Түүнийг 2018 оны 4-р сарын 9-нд таалал төгсөхөд Спортын ордонд салах ёс гүйцэтгэж талийгаачийн шарилыг “Алтан-Өлгий”-д оршуулжээ. Салах ёс гүйцэтгэх ёслолд төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, спорт холбоодын удирдлагууд болон үндэсний бөхийн дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, аварга О.Балжинням, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат нар энгүй хүчит аваргаа сүүлчийн замд нь үджээ.

Ж.Мөнхбатад зориулан төрсөн нутаг Төв аймгийн Эрдэнэсант суманд 2023 оны 7-р сарын 21-нд цээж баримал гэрэлт хөшөөг нь сүндэрлүүлжээ.


  1. "Жигжидийн Мөнхбатын амжилт". devjee.mn.