Жигмэдгэсэрнамжил Ванчиг

Жигмэдгэсэрнамжил Ванчиг
Бутаны ван
Хаанчлал2006 оны 12 сарын 14 – одоо
Хаан суусан2008 оны 11 сарын 6
Төрсөн огноо1980 оны 2 сарын 21 (1980-02-21) (44 нас)
Төрсөн газарБутан улсын Тхимпху
хотын Дэчинчойлин ордон
ӨмнөхЖигмэдсэнгэ Ванчиг
ЭцэгЖигмэдсэнгэ Ванчиг
ЭхЦэрэн-Ядам
ШүтлэгБуддын шашин
Ургийн овогВанчиг овог

Жигмэдгэсэрнамжил Ванчиг (зо. འཇིགས་མེད་གེ་སར་རྣམ་རྒྱ) — Бутаны тавдугаар буюу одоо төр барьж буй ван.[1]

Бага нас[засварлах | кодоор засварлах]

Жигмэдгэсэрнамжил 1980 онд өмнөх ван Жигмэдсэнгэ Ванчигийн ахмад хүү болон гуравдугаар хатан Цэрэн-Ядамаас нь төржээ. Эцэг эх нэгтэй Дэчин-Янжин, Жигмэддорж хоёроос гадна эх өөр долоон дүүтэй. Бутандаа дунд сургууль дүүргэж, Америкийн Филиппс, Кашинг, Витонг зэрэг дээд сургууль, Их Британийн Оксфордын Их Сургуульд номын дуу сонсчээ.

Тайз үе[засварлах | кодоор засварлах]

Тайз байхдаа 2002 онд НҮБ-ийн Ерөнхий ассемблейд үг хэлж, 2006 онд Тайландын вангийн 60 насны ойд оролцжээ.

Улсын ван[засварлах | кодоор засварлах]

2005 онд Жигмэдсэнгэ Ванчиг өөрийн хаан ширээг ахмад хүүдээ 2008 онд шилжүүлэхээ мэдэгдсэн. 2006 онд төрийн хэргийг Жигмэдгэсэрнамжил Ванчигт шилжүүлсэн бөгөөд хаан ширээнд залах ёслол 2008 онд болжээ.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

1990 онд Тхимпхуд төрсөн Жавзанбадамтай 2011 онд гэрлэсэн.

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. Das, Biswajyoti (2006-12-18). "Bhutan's new king committed to democracy". Boston Globe. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)