Жимми Батлер

Жимми Батлер (Англи: Jimmy Butler, 1989 оны есдүгээр сарын 14, Техас, Хьюстон) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин, НБА-гийн «Чикаго Буллз» багийн шидэгч-хамгаалагч, жижиг довтлогч.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Жимми Батлерийг балчир байхад эцэг эх нь салцгаасан тул эцгийн хайрыг амсалгүй, дунд сургуульд сагсан бөмбөгөөр амжилт үзүүлдэг болох хүртлээ амьдрал нь хүнд байв. Дунд сургууль болон коллежийн сагсан бөмбөгийн багуудад Батлер холын болон ойрын зайн шидэлт тун сайн, улиралд үзүүлсэн оноо болон бөмбөг авалтын дундаж ч хангалттай байв.

2011 онд драфтын №30-аар Чикаго Буллз багт элссэн[1] дороо Буллзийн зуны лиг дэх багт жил тоглохдоо 20.8 оноо, 6.5 бөмбөг авалт болон 2.0 дамжуулалтыг дунджилсан байна. 2012 оны нэгдүгээр сарын 19-ний Мемфис Гриззлис багийн эсрэг тоглолтонд Батлер бэртэлтэй байсан Луол Денгийн оронд 18 оноо, 8 бөмбөг авалт, 3 дамжуулалт болон 3 бөмбөг таслалтаар НБА дахь анхны гараагаа эхлүүлж байлаа.[2]

Улмаар 2013-2014 он гэхэд гарааны тоглогч болсон Батлер 2014 оны нэгдүгээр сарын 15-нд Орландо Мэжик багтай гурван үе нэмэлт цаг сунгахад Буллзийн нэг тоглолтонд хамгийн олон минут тоглосон тоглогчийн амжилтыг 60 минут болгон шинэчилсэн юм.

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

Загвар:НБА-гийн улирлыг минутаар тэргүүлэгч