Жимми Уэйлс

Жимми Уэйлс
Сонсч чадаагүй бол туслалцаа аваарай.

Жимми Донал Уэйлс (англи. Jimmy Donal Wales, мөн Жимбо (англи. Jimbo) гэх нууц нэрээр алдартай; 1966 оны 8-р сарын 7-нд АНУ-ын Алабама мужийн Хантсвилл хотод төрсөн) - америк, их британий цахим худаачин. Вики үзэл санааг баримтлагч, таны одоо энэ үзэж байгаа Википеди-г үүсгэн байгуулагч, Викимедиа Сангийн (2003-2006) тэргүүн.

2012 оны 3-р сараас Их Британий Засгийн газрын олон нийтийн болон нээлттэй байдлын бодлогын асуудал эрхэлсэн зөвлөх. 2014 оноос "The People's Operator" (Ардын оператор) -ын захиралуудын Зөвлөлийн хамтарсан дарга.

Амьдрал[засварлах | кодоор засварлах]

Уэйлс нь холимог барааны наймаачин аав, хувийн сургуулийн багш ээж нарын хүү болон мэндэлжээ. Тэрээр бүр 4н настайгаасаа уншиж сурсан бөгөөд хамгийн анх 1968 онд ээж нь авч өгсөн Дэлхийн Нэвтэрхий Толийг унших дуртай байжээ. Тэр мөн ахлах сургуулиа хувийн сургуульд төгсчээ. Дараа нь тэрээр Аубурны Их Сургуульд эдийн засагчаар суралцаж 1989 онд Баккалавр цолтой болов. Дараа нь Алабамагын Их Сургуульд Магистер зэрэгтэй болж, энэ сургуульдаа дахин Докторын зэрэгт суралцахаар эхлүүлжээ. Гэсэн хэдий ч тэр дуусгаагүй юм. Дараа нь дахин Индианагын Их Сургуульд Доктороор сурахаар эхэлсэн ч мөн дуусгаж Дипломоо бичээгүй байна.

Уэйлс 1994 онд Чикаго хот руу шилжиж 2000 он хүртэл "Chicago Options Associates" компанид ажиллаж үнэт цаасны арилжаа эрхэлж их мөнгө авдаг байжээ.

Чөлөөт цагаараа тэр эхлээд Интэрнэтээр сэтгэл зүйн асуудлуудад хариулж өгөх зорилгоор Usenet-г ашиглан анхны хэлэлцүүлэг форумыг нээж ажиллуулж байжээ. Гэсэн хэдий ч асуултууд нь хэт хүнд байсан учир сүүлдээ больжээ. 1996 онд хоёр хүнтэй хамтран Бомис нэртэй Интернет компани байгуулжээ. Энэ компани нь одоо ч гэсэн олон нийтийн сэдэв, Спорт, Шинжлэх Ухаан, Эротикын талаар үнэгүй хэлэлцүүлэг ажилуулж, зар сурталчилгаагаар цалинждаг байв. Уэйлс 1996 оноос порно сайт байгуулж ажиллуулж байсан ба тус сайтад видео тавьдаггүй харин нүцгэн зураг тавьдаг байв.[1]

2000 оны 3-р сард Уэйлс эрдэмтэн философич Ларри Сэнгерийг ерөнхий редактороор ажилд авч -"Nupedia" хэмээх үнэгүй нэвтэрхий толь бичгийг бүтээж эхэлжээ. Нэвтэрхий толь бичгийг мэргэжлийн зохиолчид сайн дурын үндсэн дээр боловсруулж толь бичгийн нийтлэлүүдийг хянан шалгадаг байжээ. "Nupedia"-ийн санаа бол үнэгүй онлайн нэвтэрхий толь бичгийн хоосон орон зайг эзлэх явдал байжээ.

2003 оны зун Викимедиа санг үүсгэн байгуулж 2006 он хүртэл удирдагчаар нь ажиллаж байжээ. 2006 онд Уэйлс Викимедиа сангийн удирдагчаар францын иргэн Флоренс Нибарт-Дэвуорд (Florence Nibart-Devouard)-ыг сонгож, өөрөө удирдах албанд үлдсэн байна.

2004 онд тэр Анжела Бээслэй(Angela Beesley)тэй хамтран Интэрнэт портал Викиаг байгуулав. Энэ нь Вики төрлийн бүх прожектуудад зориулсан хостингын үйлчилгээ үзүүлж, Google-н зар сурталчилгаагаар орлогождог юм байна.

2007 оны эхний хагасаас эхлэн Уэйлс Викигийн дараагийн прожект болох Викиа Сээрч(Wikia Search)-ыг Google-н хайгч машиныг, эх кодоор нь Lucene, Nutch, Hadoop зэрэг нээлттэй эхийн кодуудыг ашиглан хийж байгаа ба хамгийн эхний Альфа хувилбар нь 2008 оны 1-р сарын 7ноос эхлэн ажилж эхлээд байна.

Википедиа академи, Göttingen 2006
Jimmy Wales 2014 on CeBIT Global Conferences, Wikipedia Zero

Шагнал урамшуулал[засварлах | кодоор засварлах]

  • 2006 онд "Electronic Frontier Foundation" (EFF) сангаас »Pioneer of the Electronic Frontier«
  • 2006 онд "Time Magazine" сэтгүүлээс »TIME 100« „List of Most Influential People“ (2006 оны хамгийн нөлөө бүхий 100н хүний нэг)


Вэб хуудсууд[засварлах | кодоор засварлах]

 Commons: Jimmy Wales – Викимедиа дуу дүрсний сан
  1. [1]