Жонни Вайсмюллер

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Жонни Вайсмюллер
Weissmuller.jpg
Усанд сэлэлт, усны поло
Төлөөлдөг улс: Америк Америк
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Петер Йоханн Вайсмюллер
Төрсөн огноо 1904 оны 6 сарын 2
Төрсөн газар Австри-Унгарын эзэнт гүрэн
Нас барсан огноо 1984 оны 1 сарын 20
Нас барсан газар Америкийн Нэгдсэн Улс
 
Медалиуд
Зуны олимп
Алт Парис 1924 100м чөлөөт
Алт Парис 1924 400м чөлөөт
Алт Парис 1924 4×200м чөлөөт
Хүрэл Парис 1924 Усны поло
Алт Амстердам 1928 100м чөлөөт
Алт Амстердам 1928 4×200м чөлөөт

Жонни Вайсмюллер (англ. Johnny Weissmuller, 1904 оны 6 сарын 2 - 1984 оны 1 сарын 20) нь Австри-Унгарын эзэнт гүрэнд төрсөн, Америкийн Нэгдсэн Улсын усан спортын тамирчин, жүжигчин юм.

Одоогийн Румыны нутаг Тимишоарагийн орчимд мэндэлж, 7 сартайдаа гэр бүлийн хамт АНУ руу нүүж Пеннсилвани муж улсын Чикаго хотод өсчээ. Бие султай байсан тул эмчийн зөвлөгөөгөөр усан спортоор хичээллэх болж, 12 настайдаа YMCA-гийн усанд сэлэлтийн багт багтжээ.

1922 онд Дюк Каханомокугийн эзэмшиж байсан 100м-ийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчилж, 1924 оны олимпоос усанд сэлэлтийн төрөлд 3 алт, усны пологийн төрөлд багийн хамт хүрэл медаль хүртсэн бол дараагийн Амстердамын олимпоос мөн 2 алтан медаль хүртжээ.

Ихэд алдартай болсон түүнтэй 1929 онд дотуур хувцас үйлдвэрлэгч BVD компани гэрээ байгуулан зар сурталичлгаандаа тоглуулах болсон байна. Ийнхүү АНУ-ын өнцөг булан бүрт очин усанд сэлэлтийн шоунд оролцож, усны хувцасны каталог тарааж, ярилцлагад оролцож, гарын үсгээ тараах болов. Мөн жилдээ анхныхаа кино болох "Америк охины алдар суу" (Glorifying the American Girl) кинонд инжир модны навчин хувцас бүхий Адонис бурхны дүрийг бүтээжээ. Мөн "Crystal Champions" кинонд өөрийнхөө дүрд тоглосон байна.

Улмаар Метро Голдвин Майертай 7 жилийн гэрээ байгуулан, жинхэнэ ёсоор жүжигчин болов. 1932 онд "Бичин хүн Тарзан" кинонд Тарзаны дүрийг бүтээсэн нь дэлхий даяар шуугиан тарив. Түүний жүжиглэх чадварыг "Тарзан" цувралын зохиогч Эдгар Райс Барроус хүртэл биширсэн байдаг.

Тэрээр Морин О'Салливантай хамтран Тарзаны 6 ангид тоглосон бөгөөд 1942 онд RKO компанитай гэрээ байгуулсны дараа дахин 6 ангид тоглосон юм. Ийнхүү Тарзан цувралын 12 ангид тоглосон тэрээр 2 сая долларын цалин авсан гэж тооцогддог. Тарзан нь одоо ч киноны алдартай баатар билээ.

Бүтээлүүд[засварлах]

  • Бичин хүн Тарзан, Tarzan the Ape Man (1932)
  • Тарзан ба түүний нөхөд, Tarzan and His Mate (1934)
  • Тарзаны зугталт, Tarzan Escapes (1936)
  • Тарзан хүүгээ олов, Tarzan Finds a Son! (1939)
  • Тарзаны нууц эрдэнэс, Tarzan's Secret Treasure (1941)
  • Тарзаны Нью-Йорк дахь адал явдал, Tarzan's New York Adventure (1942)
  • Тарзаны ялгуусан ялалт, Tarzan Triumphs (1943)
  • Тарзан цөлд, Tarzan's Desert Mystery (1943)
  • Тарзан ба Амазонууд Tarzan and the Amazons (1945)
  • Тарзан ба ирвэсэн эмэгтэй Tarzan and the Leopard Woman (1946)
  • Тарзан ба анчиy бүсгүй, Tarzan and the Huntress (1947)
  • Тарзан ба лусын дагинууд, Tarzan and the Mermaids (1948)
  • Мартагдсан омог, The Lost Tribe (1949)
  • Холливудыг аварсан нохой Вон Тон Тон, Won Ton Ton, the Dog Who Saved Hollywood (1976)

Гадаад холбоос[засварлах]