Жоншань улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Жоншань (улс)» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
МЭӨ 500 он Жоншань улс (19)
МЭӨ 400 он. Жоншань улс (10)
МЭӨ 323 он. Жоншань улс (10)

Жоншань (Хятад: пиньинь: Zhōngshān, МЭӨ 6-р зууны орчим – МЭӨ 296 он) нь хүннүгийн өвөг сяньюй аймгийн байгуулсан, умард ди овог аймгуудыг нэгтгэсэн улс юм.[1]. Шаньшийн тэгш өндөрлөгийн зүүн хэсэгт, одоогийн Хэбэй мужийн Баодин хотын орчимд төвлөрч байв.

МЭӨ 672 онд Ди нарын олон аймаг нэгдэж аймгийн холбооны шинжтэй Бэйди улсыг байгуулжээ.

Улмаар МЭӨ 654 онд Бэйди улсад Цагаан Ди аймаг, МЭӨ 651 онд Улаан Ди аймгийн холбоо нэгдсэн ч МЭӨ 588 онд Бэйди улс мөхжээ.

МЭӨ 570 оны үед жун, дигийн олон аймаг дахин нэгдэж аймгийн холбооны шинжтэй Шаньрун улсыг байгуулжээ.

МЭӨ 506 онд жун, ди аймгууд дахин нэгдэж Жоншань улсыг байгуулсан түүхтэй. Жоншань улсыг байгуулсан Бэйди буюу умард ди нар нь Гуй /Гуйфан/ овогт ди гэж сударт тэмдэглэгдсэн байдгаас үзвэл ди нар нь гүйфанчуудын удам угсаа юм.

Жоншань улсын нутаг нь одоогийн Хятад дахь Шаньдун, Хэбэй, Хэнань мужуудыг хамарч, хойд хэсэг нь Мони уулаас Бээжин хот хүртэл нутгийг хамарна. Соёлын хувьв сүүлдээ нилээн хятаджсан ч хятад угсааны улсад оруулдаггүй.

Жоншань улсын бүрэлдэхүүнд Хүннүчүүд голлож байсан.

Бэйди, Шаньжун, Жоншань зэрэг улсын нэрийг ерөнхийдөө хүннү үгийн хятад дуудлагаар тэмдэглэсэн үгс гэж үздэг байна.

Эшлэл[засварлах]

  1. Di Cosmo, Nicola; Michael Loewe and Edward L. Shaughnessy (1999/2007). The Cambridge History of Ancient China: From the Origins of Civilization to 221 BC.. Cambridge, U.K.: Cambridge University Press.