Жон Мейнард Кейнс

Жон Мейнард Кейнс
Жон Мейнард Кейнс
Төрсөн1883 оны 6-р сарын 5
Англи, Кэмбриж
Нас барсан1946 оны 4-р сарын 21 (62 настайдаа)
Англи, Зүүн Суссекс, Ферл
ҮндэстэнАнгли
Төгссөн сургуульКингс Коллеж (Кэмбриж)
АжилУлс төрийн эдийн засаг, магадлал

Жон Мейнард Кейнс (англи. John Maynard Keynes, 1st Baron Keynes; 1883 оны 6-р сарын 5-нд Их Британий Кембрижд төрсөн—1946 оны 4-р сарын 21-нд Суссекс мужийн Тилтон эдлэнд нас барсан)- Их Британийн эдийн засагч бөгөөд "Эдийн засгийн шинлэх ухаанд Кейнсийн онолын чиглэл" бий болгосон хүн.

Түүний үзэл санаанууд орчин үеийн макро эдийн засгийн онол ба практик, мөн засгийн газрын эдийн засгийн бодлогод гүн гүнзгий нөлөөлсөн юм. Тэрээр бизнесийн мөчлөгийн талаарх хуучин ажлыг засаж сайжруулсан ба эдийн засгийн уналт ба зогсонги байдлын сөрөг нөлөөг бууруулахын тулд мөнгөний хэмжүүрийн хэрэглээг дэмжиж байв.

Түүний дэвшүүлсэн санаануудыг М.Фридманы "монетаризм"-ын үзэл санаагаар шүүмжлэгдэж байсан. Гэсэн хэдий ч 2007-2008 оны дэлхийн санхүүгийн хямрал эхэлсэн нь Кейнсийн үзэл бодол дахин сэргээхэд хүргэсэн ажээ. Кейнсийн эдийн засаг нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн Ерөнхий сайд Гордон Браун болон бусад орны Засгийн газрын тэргүүнүүдийн хямралын эсрэг авч хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлогын онолын үндэс суур болсон юм.

Кейнсийн Үзэл бодол[засварлах | кодоор засварлах]

Жон Кейнс "тодорхой бөгөөд ойлгомжтой" гэж үзсэн зүйлийн хамгийн чухал санаануудыг "ээдрээтэй зүйлийг энгийнээр" тайлбарлаж энгийн хүртээмжтэй хэлээр илэрхийлэхийг хичээдэг байсан. Тэрээр эдийн засаг нь зөн совинтой байх ёстой, өөрөөр хэлбэл бидний эргэн тойрон дахь ертөнцийг ихэнх хүмүүст ойлгомжтой хэлээр дүрслэх ёстой гэж тэр үздэг байжээ. Кейнс хэт математикчлалын эсрэг байсан бөгөөд энэ нь мэргэжилтэн бус хүмүүсийн эдийн засгийн талаарх ойлголтод саад учруулдаг гэж байжээ.

Кейнсийн хэлснээр "сайхан амьдрах" гэдэг нь "баян амьдрах" гэсэн үг биш, харин "зөв шударга амьдрах" юм. Кейнсийн хувьд хүний ​​эдийн засгийн үйл ажиллагааны цорын ганц үндэслэл бол ертөнцийг ёс суртахууны хувьд сайжруулах хүсэл эрмэлзэл байсан гэдэг. Бүтээмж нэмэгдэхийн хэрээр ажлын өдрийн үргэлжлэх хугацаа богиносож, хүмүүсийн амьдрал "боломжийн, тааламжтай, зохистой" болох нөхцөл бүрдэнэ гэж Кейнс төсөөлж байсан. Энэ бол эдийн засаг юунд хэрэгтэй вэ гэсэн асуултад Кейнсийн өгсөн хариулт юм.