Жорж Хилл (сагсан бөмбөгчин)

Хилл 2010 онд.

Жорж Жесс Хилл, бага (Англи: George Jesse Hill, 1986 оны тавдугаар сарын 4-нд Индиана мужийн Индианаполис хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Индиана Пэйсерс багийн холбон тоглогч юм. Пердью коллежийн багаас 2008 онд драфтлагдаж Сан Антонио Спёрс багт элссэн байна. Анхны тоглолтоо 2008 оны арваннэгдүгээр сарын 4-нд Даллас Маверикс багийн талбай дээр зочлон хийж байв. Тухайн улиралд Тони Паркер бэртэл авсан тул гарааны тавд багтан эхний улирлаа 5.7 оноо, 2.1 самбараас бөмбөг авалт хийсэн гэсэн дундаж үзүүлэлтийг үзүүлж байв. 2010 оны дөрөвдүгээр сарын 1-нд Хьюстон Рокетс багийн эсрэг тоглолтонд Хилл хувийн 30 оноо, 5 бөмбөг таслалт, 7 оновчтой дамжуулалт өгч хувийн өндөр амжилтаа үзүүлсэн байдаг байна. 2011 онд драфтын 15 дугаар байраар орж ирсэн Кавай Леонард байрлалаа нэгэнт алдсан Хилл зургаадугаар сарын 23-нд Индиана Пэйсерс багт худалдагдсан юм.

Товч мэдээлэл[засварлах | кодоор засварлах]

  • Өндөр — 188 см
  • Жин — 82 кг
  • Өмсгөлийн дугаар — 3

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Жорж Хилл – Викимедиа зураг, бичлэг, дууны сан