Жош Макробертс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Жош Макробертс (англ. Josh McRoberts), 1987 оны хоёрдугаар сарын 28-нд Индиана мужийн Индианаполис хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн Майами Хит багт төв болон хүчний довтлогчийн байрлалд тоглодог. Макробертс 2007 онд драфтын №37 сонголтоор Портленд Трэйл Блэйзерс багт элсэж байв.

Намтрын товчоон[засварлах]

Дьюкийн их сургуульд Макробертс 8.7 оноо, 5.3 бөмбөг авалт, 1.5 дамжуулалт, 1.3 хаалт тавьж, 60 хувийн шидэлтээр улирлыг тэргүүлжээ.[1]

2007 оны гуравдугаар сарын 22-нд драфтаар сонгогдож, Портленд Трэйл Блэйзерс багт элссэн.[2]

2008 оны зургаадугаар сарын 26-нд Индиана Пэйсерс багт элссэн.[3]

2011 оны арванхоёрдугаар сарын 14-нд Лос-Анжелес Лейкерс багтай хоёр жилийн гэрээг 6 сая доллараар байгуулав.[4]

2012 оны наймдугаар сарын 10-нд Орландо Мэжик багт элссэн.[5]

2013 оны хоёрдугаар сарын 21-нд Шарлотт Бобкэтс багт элссэн.[6] 2014 оны гуравдугаар сарын 28-нд Орландо Мэжикт ялагдахад Макробертс хувийн дээд 24 оноог авчээ.

2014 оны долоодугаар сарын 14-нд Майами Хит[7] багтай дөрвөн жилийн гэрээг 23 сая доллараар байгуулав.[8]

Эшлэл[засварлах]

  1. Josh McRoberts. GoDuke.com. 2007-03-14-д хандсан.
  2. Duke sophomore McRoberts eligible for NBA draft. Associated Press. 2007-03-22-д хандсан.
  3. Pacers announce two trades; acquire seven players. NBA.com (2008-07-09). 2013-02-22-д хандсан.
  4. Lakers Sign Josh McRoberts. NBA.com (2011-12-14). 2013-02-22-д хандсан.
  5. Magic Acquire Six Players, Five Draft Picks in Howard Trade. NBA.com (2012-08-10). 2013-02-23-д хандсан.
  6. Bobcats Acquire Josh McRoberts from Orlando. NBA.com (2013-02-23). 2013-02-22-д хандсан.
  7. HEAT Signs Josh McRoberts
  8. Josh McRoberts Verbally Commits To Four-Year, $23M Deal With Heat

Холбоос[засварлах]