Жош Смит

Википедиа-с
Шууд очих: залуурдлага, хайлт

Жош Смит (англ. Josh Smith, 1985 оны арванхоёрдугаар сарын 5, Жоржиа, Коллеж Парк) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Хьюстон Рокетс» багийн тоглогч юм. Түүний тоглодог байрлал нь хүчний довтлогч. "J-Smoove" хочтой.[1]

Намтар[засварлах | edit source]

Жош ах дүү тавуулаа. Алдартай сагсан бөмбөгчин болох мөрөөдөлтэй Жош хүү дунд сургууль төгсмөгцөө Оак Хиллийн сагсан бөмбөгийн сургуульд элсэн суралцжээ.

Сургуулийн шигшээ багт өөрийгөө таниулж чадсан түүнийг 2004 оны драфтад сойж, «Атланта Хокс» баг сонгосон түүхтэй. Смитийн анхны улирал 9,7 оноо, 6,2 бөмбөг авалт, 2 хаалт дунджилсан гэсэн үзүүлэлттэй байв. Мөн тухайн улиралд слэм-данкийн тэмцээнд түрүүлжээ.

2008 оны наймдугаар сарын 8-нд маш сайн формтой байсан түүнийг «Мемфис Гриззлис» 58 сая доллараар элсүүлэхээр хөөцөлдсөн ч Атланта багт хэрэгтэй гээд явуулаагүй байдаг.[2]

2010 оны хоёрдугаар сарын 2-нд «Оклахома-Сити Тандер» багтай тоглож байхдаа Жош Смит өөрийн 1000 дахь хаалтыг хамгийн залуудаа хийсэн тоглогч болж байв.[3]

Харин 2013 оны долоодугаар сарын 10-нд «Детройт Пистонс»[4] 54 сая долларын үнэтэй дөрвөн жилийн гэрээг Смиттэй байгуулжээ.[5]

«Хьюстон Рокетс» багтай гэрээлсэн[6] 2014 оны арванхоёрдугаар сарын 16-ндаа «Мемфис Гриззлисийн» эсрэг (117:111, нэм.ц) 21 оноо, 8 самбар, 3 дамжуулалт хийжээ.[7]

Тоглолтын хэв маяг[засварлах | edit source]

Жош Смит бол уян хатан биетэй бөгөөд талбайн аль байрлалд хөрвөн тоглох чадвартай, ихэвчлэн будагтай талбайд тохож оноо цуглуулдаг тоглогч юм. Холын зайн шидэлтийг 30 хувьтай шиддэг байна.

Лавлах холбоос[засварлах | edit source]

Гадны холбоос[засварлах | edit source]