Жо Харт
| 300px | |||
| Хувийн мэдээлэл | |||
|---|---|---|---|
| Бүтэн нэр | Чарльз Жозеф Жон Харт | ||
| Төрсөн огноо | 1987 оны 4 сарын 19 | ||
| Төрсөн газар | Англи, Шрусбери, Shropshire | ||
| Өндөр | 6 ft 5 in (1.96 m)[1] | ||
| Тоглодог байрлал | Хаалгач | ||
| Клубийн мэдээлэл | |||
| Одоогийн клуб | |||
| Дугаар | 25 | ||
| Залуучуудын баг | |||
| Насанд хүрэгчдийн баг* | |||
| Он | Баг | Гараа† | (Гоол)† |
| 2003–2006 | 54 | (0) | |
| 2006– | 57 | (0) | |
| 2007 | → |
6 | (0) |
| 2007 | → |
5 | (0) |
| 2009–2010 | → |
36 | (0) |
| Үндэсний шигшээ‡ | |||
| 2005–2007 | (19-өөс доош нас) |
5 | (0) |
| 2007–2009 | (21-ээс доош нас) |
21 | (0) |
| 2008– | 7 | (0) | |
| * Насанд хүрэгчдийн багийн бүрэлдэхүүнд гараанд гарсан тоглолтын болон гоолын тоог зөвхөн дотоодын лигтэй уялдуулсан. Сүүлд шинэчилсэн: 16:56, 2010 оны 9 сарын 11 (UTC). † Гараа (Гоол). |
|||
Чарльз Жозеф Жон Харт[2] (англ. Charles Joseph John Hart, 1987 оны дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн) буюу Жо Харт (англ. Joe Hart) нь Английн хөлбөмбөгчин бөгөөд Премьер лигийн Манчестер Сити баг болон Английн шигшээ багийн хаалгач юм.
Харт 2010 оны есдүгээр сард шигшээ багийн бүрэлдэхүүнд томоохон тэмцээний анхны гараагаа хийхдээ Английн тэргүүн хаалгач болохоо харуулсан гэх ба Английн хөгжөөн дэмжигчдийн талархалыг хүлээгээд буй. 2010 онд Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны «Оны шилдэг залуу тоглогчийн» номинацид нэр дэвшиж Манчестер Сити багийн анд Жеймс Милнерт ялагдаж байв. Харин тэрээр 2009-10 оны Премьер лигийн «Оны шилдэг хаалгачын» санал асуулгад ялалт байгуулж байсан нь бий.
Дээр дурдсаны дагуу Хартыг шигшээ багийн түүхэнд цахиур хагалж болох хаалгач гэснийг тодотговол, өдгөө цагийн дэлхийн шилдэг залуу хаалгачдын нэг[3] хэмээн түүнийг Дэлхийн цомд түрүүлж байсан хаалгачид болох Английн Гордон Бэнкс[4] Италийн Жанлуижи Буффон[5] болон Испанийн Икер Касильяс нар дүгнэсэн нь бий.[6]
Агуулга |
Клубийн замнал [засварлах]
Тэрээр төрсөн нутгийнхаа Шрусбери Таун багаас 2003 онд хөлбөмбөгчний замналаа эхлүүлэн 2006 оныг хүртэл тогложээ. Тус багт 2005–06 оны улиралд 46 тоглолтонд оролцож 55 оновчтой довтолгоог тасалж байсан амжилтыг үзүүлсэн байна. 2006 онд Манчестер Сити багт элсчээ. Улмаар 2006 оны аравдугаар сарын 14-нд Премьер лигийн Шеффилд Юнайтед багтай хийсэн тоглолтонд анхны гараагаа хийж, тус тоглолтонд үүргээ гүйцэтгэн гоолгүйгээр тэнцэж байв.
2007 оны нэгдүгээр сард Харт сарын хугацаатайгаар Нэгдүгээр лигийн Транмир Роверс багт зээллэгээр очсон ба 6 тоглолтонд оролцож 8 гоолыг хаалгандаа алдсан байх юм.
Улмаар Блэкпүүл багт 2007 оны дөрөвдүгээр сард зээллэгээр очин тогложээ.
Зээллэгээр амжилттай тоглосон Хартыг Манчестер Ситид эргэн ирэхэд тухайн үеийн дасгалжуулагч Свен-Ёран Эрикссон багийн нэгдүгээр хаалгачаар тоглуулах болсон ба "авъяасаа" нээн таниулах болсон залуу хаалгачыг[7] 2008 оны зургаадугаар сарын 1-нд Английн шигшээ Тринадад ба Тобагогийн шигшээгийн эсрэг тоглолтонд дуудан тоглуулсан түүхтэй.
Манчестер Сити багт 2009 оны нэгдүгээр сард ирсэн Шей Гивен нэгдүгээр хаалгач болсонтой холбогдон Хартын гараанд гарах боломж хязгаарлагдмал болж ирсэн байна. Энэ үед Бирмингем Сити багийн удирдлагууд хүнд байдалд ороод байсан багаа лиг өндөрлөхөөс өмнө тогтоож барихын тулд хаалгач авч тоглуулахаар Манчестер Ситид хандан Хаартыг зээллэгээр авч тоглуулах болсон байна.[8] Зээллэгээр ирсэнээс нь хойш Бирмингем 12 тоглолт дараалан хожигдол амсалгүй тоглосоор[9][10] дээд лигтээ тогтсон юм.
Шагналууд [засварлах]
Баг [засварлах]
- Хөлбөмбөгийн нэгдүгээр лигийн плей-офф: 2006-07
Хувийн [засварлах]
- Премьер лигийн Шилдэг хаалгач: 2009-10
- Бирмингем Сити багийн Оны шилдэг тоглогч: 2009-10[11]
- Хоёдугаар лигийн Шилдэг хаалгач: 2005-06[12]
Үзүүлэлтүүд [засварлах]
Клубүүдэд хаалгачаар тоглосон үзүүлэлтүүд [засварлах]
- 2010 оны аравдугаар сарын 1-ний байдлаар.[13]
| Баг | Улирал | Лиг | Лиг | Цомууд | Европ | Бусад | Бүгд | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Гараа | Алдсан гоол |
Гараа | Алдсан гоол |
Гараа | Алдсан гоол |
Гараа | Алдсан гоол |
Гараа | Алдсан гоол |
|||
| Шрусбери Таун | ||||||||||||
| 2003–04 | Хөлбөмбөгийн Конференц | 2 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 4 | |
| 2004–05 | Хоёрдугаар лиг | 6 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 3 | |
| 2005–06 | 46 | 55 | 4 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 50 | 60 | ||
| Манчестер Сити | ||||||||||||
| 2006–07 | Премьер лиг | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
| Транмир Роверс (зээллэг) | ||||||||||||
| 2006–07 | Нэгдүгээр лиг | 6 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 8 | |
| Блэкпүүл (зээллэг) | ||||||||||||
| 2006–07 | 5 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 6 | ||
| Манчестер Сити | ||||||||||||
| 2007–08 | Премьер лиг | 26 | 34 | 6 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 39 | |
| 2008–09 | 23 | 31 | 0 | 0 | 5 | 5 | 0 | 0 | 28 | 36 | ||
| Бирмингем Сити (зээллэг) | ||||||||||||
| 2009–10 | 36 | 41 | 5 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 41 | 46 | ||
| Манчестер Сити | ||||||||||||
| 2010–11 | 6 | 2 | 0 | 0 | 4 | 1 | 0 | 0 | 10 | 3 | ||
| Нийт | 158 | 184 | 15 | 14 | 8 | 7 | 0 | 0 | 180 | 203 | ||
Шигшээ багт хаалгачаар тоглосон үзүүлэлтүүд [засварлах]
- 2010 оны есдүгээр сарын 9-ний байдлаар.[14]
| Шигшээ баг |
Он | Нөхөрсөг тоглолт | Дэлхийн цом | Европын АШТ | Хөлбөмбөгийн холбоодын цом | Бүгд | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Т | АГ | Т | АГ | Т | АГ | Т | АГ | Т | АГ | ||
| Англи | 2008 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
| 2009 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
| 2010 | 3 | 1 | 0 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 5 | 2 | |
| Бүгд | 4 | 1 | 0 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 6 | 2 | |
Эшлэл [засварлах]
- ↑ Player Profiles. Birmingham City F.C. 19 June 2010-д хандсан.
- ↑ (2005) The PFA Footballers' Who's Who 2005/2006. Queen Anne Press. ISBN 978-1-85291-662-1.
- ↑ Top Ten: Young Goalkeepers. http://blog.sport.co.uk+(23 July 2010). 4 September 2010-д хандсан.
- ↑ JOE HART SHOULD BE KEEPER FOR NEXT 20 YEARS- GORDON BANKS. Daily Express (5 September 2010). 5 September 2010-д хандсан.
- ↑ Buffon backing Man City keeper Hart to become best in world. tribalfootball.com (22 August 2010). 4 September 2010-д хандсан.
- ↑ Real Madrid's Iker Casillas: Manchester City's Joe Hart Would Be Perfect For Manchester United (20 September 2010). 20 September 2010-д хандсан.
- ↑ Sky Sports – Eriksson backing for Hart
- ↑ "Brum to take Hart", The Sun, 12 June 2007. 2009-07-05-нд авсан.
- ↑ "McLeish proud of Blues", Sky Sports, 9 January 2010. 2010-02-28-нд авсан.
- ↑ Tyler, Martin. "The cold rush", Sky Sports, 12 January 2010. 2010-02-01-нд авсан.
- ↑ Joe Scoops Top Award!. Birmingham City F.C (10 May 2010). 2010-07-06-д хандсан.
- ↑ "Gerrard named player of the year", BBC Sport, 23 April 2006. 2006-05-22-нд авсан.
- ↑ Joe Hart - Man City - Details and stats. soccerbase.com. 4 September 2010-д хандсан.
- ↑ Player Report - Joe Hart. englandstats.com. 4 September 2010-д хандсан.
Холбоос [засварлах]
- Жо Хартын профайл Манчестер Сити багийн албан ёсны вэбсайт дахь
- Жо Хартын шигшээ багт үзүүлсэн үзүүлэлтүүд TheFA.com вэбсайт дахь
- Жо Харт Тухайн тоглогчийн үзүүлэлт Soccerbase вэбсайт дахь
- Профайл skysports.com вэбсайт дахь
- Профайл 4thegame.com вэбсайт дахь
- digdeep.com вэбсайт дахь Жо Хартын хуудас
|
|||||||
|
|||||