Жузеппе Синьори

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Жузеппе Синьори
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо 1968 оны 2 сарын 17 (1968-02-17) (44 настай)
Төрсөн газар Итали, Алцано Ломбардо
Өндөр 1.71 м
Тоглодог байрлал Довтлогч
Залуучуудын баг
1981–1984 Интернационале
Насанд хүрэгчдийн баг*
Он Баг Гараа (Гоол)
1984–1986 Леффе 38 (8)
1986–1989 Пьяченца 46 (6)
1987–1988 Тренто (зээл) 31 (3)
1989–1992 Фожжиа 100 (39)
1992–1997 Лацио 152 (107)
1998 Сампдори 17 (3)
1998–2004 Болонья 143 (67)
2004–2005 Ираклис 5 (0)
2005–2006 Сопрон 9 (3)
Нийт 541 (236)
Үндэсний шигшээ
1992–1995 Итали 28 (7)
* Насанд хүрэгчдийн багийн бүрэлдэхүүнд гараанд гарсан тоглолтын болон гоолын тоог зөвхөн дотоодын лигтэй уялдуулсан.
† Гараа (Гоол).

Жузеппе "Беппе" Синьори (итал. Giuseppe "Beppe" Signori, 1968 оны 2 сарын 17-нд Бергамо мужийн Алцано Ломбардод төрсөн) нь Италийн хөлбөмбөгийн довтлогч, Серие A-гийн түүхэн дэх шилдэг довтлогчдын нэг билээ. Харамсалтай нь Синьори томоохон тэмцээнүүдэд түрүүлж байгаагүй. Хурдтай, зүүн хөлийн довтлогч тэрээр гоол оруулах гайхалтай чадвартай байлаа. Хөлбөмбөгийн замналаа эхлэхдээ зүүн жигүүрт тоглодог байсан бөгөөд хөндлөн дамжуулалтыг оновчтой хийдэг байв.

Синьори бөмбөгөө нарийн мэдрэхийн тулд багадсан гутал өмсч тоглодог байснаараа алдартай. Тэрээр мөн торгуулийн цохилтыг өвөрмөцөөр гүйцэтгэдэг байв. Бусад тоглогчид шиг гүйж ирж өшиглөлгүй, бөмбөгнийхөө хажууд зогсож байгаад цохидог байжээ.

Агуулга

[засварлах] Клубийн амжилт

Залуу Синьори Интернационале багийн сургалтын системд хамрагдсан боловч тус клубаас мэргэжлийн хөлбөмбөгчин болоход хэтэрхий намдана гэж үзсэн тул Леффе багаас мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа эхэлжээ (1984–86). Түүний дараа Пьяченца (1986–87, 1988–89), Тренто (1987–88), Фожжиа (1989–92), Лацио (1992–97), Сампдори (1998 оны 1 сар - 6 сар), Болонья (1998–2004) багуудад тоглож байгаад Италийг орхиж, Грекийн Ираклис багт 2004онд шилжжээ. Тэрээр 2005 оны 10 сард Унгарын Сопрон багтай 1 жилийн гэрээ байгуулан тоглож байгаад зодог тайлсан юм.

Синьори Серие A-гийн тоглогчдыг оруулсан гоолоороо 1993, 1994, 1996 онд 3 удаа тэргүүлсэн (3 дахь удаадаа Игорь Проттитой хамт хүртсэн). Нийтдээ Италийн дээд лигт 188 гоол оруулсан нь лигийн бүх үеийн түүхэнд 8-д орох үзүүлэлт билээ.

[засварлах] Олон улсын тавцанд

Синьори шигшээ багтаа өөрийн авъяас чадвараа бүрэн гаргаж чадаагүй бөгөөд энэ нь түүний ид үед шигшээ багийн дасгалжуулагч байсан Арриго Сакки Синьориг хагас хамгаалагчийн байрлалд тоглуулдаг байснаас үүдэлтэй. Тэрээр шигшээ багтаа 28 тоглож, 7 гоол оруулжээ. Синьоригийн оролцсон цорын ганц том тэмцээн нь 1994 оны ДАШТ бөгөөд уг тэмцээнд Синьори 2 чухал гоол оруулж, багаа дараагийн шатанд шалгаруулсан юм.

[засварлах] Зодог тайлсны дараа

Зодог тайлсныхаа дараа РАИ Радио1-д Серие А-гийн хөлбөмбөгийн тайлбарлагчаар ажиллаж байгаад[1] Тернана Кальчио багийн хөлбөмбөгийн асуудал эрхэлсэн захирлын албан тушаалыг 2008 - 2009 онд хашсан. Одоо Флоренц дэх алдарт Коверчиано сургуулийн дасгалжуулагчийн ангид багшлахын зэрэгцээ хөлбөмбөгийн багийн нь менежер хийж байгаа.

[засварлах] Шагналууд

[засварлах] Эшлэл

  1. RAI: WEEKEND CON LO SPORT IN DIRETTA SU RADIO, TV E SATELLITE (Italian). Satellite Oggi (2007-09-14). 2007-09-16-д хандсан.

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр