Жэйми Фокс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
2013 онд.

Эрик Марлон Бишоп (англ. Eric Marlon Bishop) буюу Жэйми Фокс (англ. Jamie Foxx, 1967 оны арванхоёрдугаар сарын 13-нд[1] Техас хотод төрсөн) нь Африк гаралтай Америкийн дэлгэцийн болон хошин урлагийн жүжигчин, дуучин юм. Рэй (2004) кинонд алдарт дуучин Рэй Чарльзийн дүрийг төрөлхийн төгөлдөр хуурын авъяастай[2] тул чадварлаг бүтээж Академийн шагналыг гол дүрийн төрөлд хүртэж байсан Фокс ажил амьдралын гараагаа хошин шогийн урлагаас эхэлж, 1992 онд Робин Уильямс тоглосон инээдмийн Тоглоомнууд кинонд туслах дүр бүтээсэн нь анхны дэлгэцийн бүтээл байсан юм. Түүнчлэн Том Крузийн хамт тоглосон Хамсаатан кинонд бүтээсэн дүрээрээ Оскарт туслах дүрээр нэр дэвшиж байв. Хөгжмийн салбарт рэп урсгал голлосон дөрвөн цомог худалдаанд гаргаж, шилдэг дууны жагсаалтыг хэд хэдэн дуу нь тэргүүлж байсан.[3][4]

Товч мэдээлэл[засварлах]

Нэр нь түгсэн бүтээлүүд:

Амжилт[засварлах]

  • 2005 — Оскар — шилдэг эрэгтэй гол дүр, Рэй
  • 2005 — Алтан бөмбөрцөг — хөгжимт болон инээдмийн бүтээлийн шилдэг эрэгтэй гол дүр Рэй
  • 2005 — БАФТА — шилдэг эрэгтэй гол дүр, Рэй

Эшлэл[засварлах]

  1. (Dec 14, 2012) "Monitor". Entertainment Weekly (1237).
  2. Loudon, Christopher. "Ray Charles and Jamie Foxx: Genius Loves Company", December 2004. 4 March 2013-нд авсан. 
  3. Hasty, Katie (2005-12-28). Blige's 'Breakthrough' Bows At No. 1. Billboard. Nielsen Business Media. 2009-02-23-д хандсан. Загвар:Dead link
  4. Hasty, Katie (2006-01-04). Foxx Overtakes Blige On Album Chart. Billboard. Nielsen Business Media. 2009-02-23-д хандсан. Загвар:Dead link

Холбоос[засварлах]

Агуулахад байгаа «Жэйми Фокс» зургийн цомог