Жэки Чан

Жэки Чан
Жэки Чан, 2012 оны Сан Диегод болсон Олон Улсын Комик-конд
Ерөнхий мэдээлэл
Төрсөн1954 оны 4 сарын 7 (1954-04-07) (69 настай)
ГаралХонконг
МэргэжилЖүжигчин, дуучин, найруулагч, продюсер, энх тайвны зүтгэлтэн
Идэвхтэй1962–одоо

Жаки Чан (Chan Kong-Sang) нь 1954 оны 4-р сарын 7-нд Хонконгод мэндэлсэн бөгөөд жүжигчин , найруулагч, продюсер, тулаанч, кино зохиолч, бизнес эрхлэгч, дуучин юм. Тэрээр авьяас чадвар шаардсан акробатын үзүүлбэр болон хошин өнгө аясаараа үзэгчдийг өөртөө татаж чадсан нэгэн билээ. Мөн тэрээр 1960 оноос эхлэн 150-аад кинонд өөрийн дүрээ мөнхөлсөн байна.

Бага нас[засварлах | кодоор засварлах]

Жаки Чан нь 1954 оны 4-р сарын 7-нд Их Британийн Хонконгод Хятадын иргэний дайны үеэр Charles болон Lee-Lee chan нарын хүү болон мэндэлжээ. Түүнийг багад нь Pao-Pao хэмээн хочилдог байсан ба энэ нь их бууны сум гэсэн утгатай бөгөөд тэрээр үргэлж энд тэнд үсэрч дэгдэн явдаг байжээ. Эцэг эх нь Хонконг дахь Франц элчин сайдын яаманд ажилласанаас хойш ихэнх цагаа тэнд өнгөрүүлэх болсон.

Тэрээр Nah-Hwa бага сургуульд орсон боловч эхний жилдээ суралцаагүй учраас эцэг эх нь сургуульд оруулахгүйгээр шийдсэн. 1960 онд түүний аав Австрали руу цагаачилж АНУ-н элчин сайдын яаманд тогоочоор ажилласан ба Жаки Чан China Drama Academy-д элсэн орж Master Yu Jim-Yeun –ы шавь болсон. Үүний дараа 10 жил тулааны урлаг болон акробат-р тууштай хичээллэсэн. Тэрээр өөрийн карьераа 5 настайгаасаа туслах дүрд тоглон эхэлсэн. 1962 онд Big and little Wong Tin Bar , 1963 онд The love Eterne, 1966 онд Come Drink with me кинонд тус тус тоглосон.1971 онд A Touch Of Zen хэмээх кинонд тоглосоноор жинхэнэ карьераа эхлүүлсэн. Түүний анхны гол дүр 1973 оны дэлгэцийн бүтээл Little Tiger Of Canton байжээ.

Карьер[засварлах | кодоор засварлах]

Түүний анхны амжилт гаргасан кино нь 1978 оны Snake In the Eagle’s Shadow бөгөөд Seasonal Film-н бүтээл юм. Энэхүү киноны хошин шог түлхүү оруулснаар үзэгчдэд шинэ зүйлийг мэдрүүлсэн. Мөн Согтуу Мастер кино ч амжилттай болсон. 1980 онд түүний анхны Hollywood-н бүтээл Battle Creek Brawl гарчээ. Үүний дараа Хонконгод эргэн ирж The young master , Dragon Lord кинонуудад тоглосон. Мөн 1983 онд тоглосон Project A кино нь Best Action Design Award шагналыг хүртжээ.1985 онд түүний тоголсон Policy Story кино нь гайхалтай үзүүлбэрээрээ АНУ-н үзэгчдийг ихээр татсан бөгөөд 1986 оны Hong Kong Film Awards-н Шилдэг кино шагналыг хүртсэн.Үүний дараа тэрээр Police Story 2, Police story 3 мөн Drunken Master 2 зэрэг кинонуудад тоглосон. Police Story 3 : Super Cop нь $16,270,600 ашиг олж байжээ.Who am I, Shanghai Knights, Rush Hour 2, The Tuxedo, The Medallion, The Spy Next Door, The Karate Kid гэх мэт маш олон кинонд өөрийн дүрээ мөнхөлсөн.

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

1982 онд Lin Feng-Jiao гэх Тайваний жүжигчин эмэгтэйтэй гэрлэж 2 хүүхэдтэй болсон. Буддын шашинтай бөгөөд Cantonese , Mandarin, English хэлтэй. 9-16 нас хүртлээ боксоор хичээллэж байсан бөгөөд тэр үед зүүн хөлөө хугалж байжээ. 2009 онд Камбожийн их сургуулиас хүндэт докторын цол хамгаалсан.Хөлбөмбөгт дуртай бөгөөд Hong Kong National Football Team, England National Football Team, Manchester City багуудыг дэмждэг.

Телевизийн ажил[засварлах | кодоор засварлах]

2000 онд, Чан өөрийнхөө зохиомол анимейшн хувилбарыг 2005 он хүртэл гарсан, Жэки Чаны Адал Явдлууд цувралд оруулжээ. 2008 оны 7 дугаар сард, БТВ-ийн “Шавь” гэх бодит шоунд оролцсон. Цувралыг Жэки Чан өөрөө боловсруулсан бөгөөд өөрөө гол дүрд тоглосон. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Жэки Чаны “шавь” ба кино бүтээл хийх сурагч болох жүжиглэх болон бие хамгаалах урлагт авьяастай хүнийг сонгох явдал байлаа. Өрсөлдөгчид Жэки Чаны үзүүлбэрийн багийн Алан Ву болон Хэ Жун нараас суралцан тэсрэх, өндөрт утсаар тогтох, гар буу, машин, сэлэх болон бэрхшээлт хэсгүүдийн зураг авалтаар хоорондоо өрсөлджээ. Хөтөлбөрийн шүүгчээр Хэ, Пинг, Ву Юүэ болон Чэнг Пэй Пэй нар байсан. Зочилж ирсэн шүүгчээр Стэнли Тонг, Саммо Ханг, Юүэн Биао тус тус оролцжээ. “Шигшээ” нь 2008 оны 4 сарын 5-нд үлдсэн 16 оролцогчдын дунд эхэлсэн ба 2008 оны 6 сарын 26-нд эцэс болсон. Эдгээрийн дунд Цуй Харк, Жон Вүү, Нг Сии Юүэн ба Юү Ронгуангс нар байсан.

Энэхүү цувралын ялагчаар Жак Тү шалгарсан бөгөөд Яанг Зенг ба Жэрри Лиау нар дараах байруудыг эзэлсэн. Тү нь одоо нэг Жэки Чаны бичсэн ба Жэки Чаны хамтран найруулж буй Хятадын гурван акшион кинонд тоглохоор болсон. Кинонууд нь Хурдны Хязгаар 206, Чамд Хэлэхгүй ба Халуун Бүсийн Хар Шуурга гэх мэт нэртэй ба Шие Донг, Жианг Тао болон Цай Ронг Хуй нар найруулах болно. Бүх 16 оролцогчид кинонд тоглох боломж өгөх бөгөөд Жэки Чаны Үзүүлбэрийн Багт орж болох юм. Эхний киноны зураг авалт нь 2008 оны 9 сард эхлэнэ. Дээр нь шигшээнд оролцогсод удахгүй болох БТВ-ийн акшион цувралд ямар нэгэн дүрд тоглох юм.

Жэки Чаны "Холливуудын Алдартнуудын Гудамж" дахь од
Чан Хонг Конгийн Диснейландын нээлтийн ёслолд Диснейгийн дүрүүдтэй .

Дууны карьер[засварлах | кодоор засварлах]

Жэки Чан бага насандаа Пекинг Опера Сургуульд дууны хичээл үзэж байсан. Тэр 1980-иад оноос эхлэн мэргэжлийн дуу бичиж эхэлсэн ба Хонг Конг болон Азийн амжилттай дуучин болсон. 1984 оноос хойш 20 цомог гаргасан ба дуунууд нь Кантон аялга, Мандарин аялга, Япон, Тайван болон Англи хэл дээр гарсан. Тэрбээр ихэнхи өөрийн киноны дууг дуулдаг. Чаны анхны дуу нь “Залуу Мастер” киноны эцэст гарсан “Кунг Фугээр Зодолдогч Эрэгтэй” нэртэй дуу байсан. Киноны дууны цомогт 10 дуу багтаажээ. Түүний Кантон аялгуугаар дуулсан “Баатрын Түүх” нь Хонг Конгийн Цагдаагийн Газарт сонгогдсон ба тэдний ажилд авах зард 1994 онд оржээ. Чан нь бас Валь Диснэйн Мулан (1998) киноны хятад хувилбарт дуу оруулсан. Тэр бас “Чамайг эр хүн болгоно” нэртэй дууг дуулсан. АНУ-ад гарсан хувилбарт Б.Д. Вонг болон Донни Осмонд нар оролцсон. 2007 онд Чан 2008 оны Зуны Олимпийн албан ёсны дуу болох “Бид бэлэн байна” дууг бичээд гаргасан. Тэр 2008 оны Зуны Паралимпикт нэг жил дутуу үед энэхүү дууг ёслох ажиллагаанд дуулсан. Бэйжингийн Олимп эхлэхээс өмнө нь Чан Олимпийн албан ёсны хоёр цомгийн нэгийн нь гаргасан ба энэхүү 2008 оны Бэйжигийн Олимпийн Албан Ёсны Цомог – Жэки Чаны Хувилбар-т хэд хэдэн тусгай зочид бас оролцсон. Чан Анди Лау, Лиу Хуан ба Вакин Чау нартай хамтран “Баяртай гэж хэлэхэд хэцүү байна” гэх дууг 2008 оны Зуны Олимпийн төгсгөлийн ёслолд дуулсан.

Нэр төр болон алдар цуу[засварлах | кодоор засварлах]

Жэки Чан нь дэлхий даяар жүжиглэлтээрээ алдартай. Америкийн Хореографийн Шагнал болон Таурус Дэлхийн Үзүүлбэрийн Шагналаас бүхэл амьдралын амжилт хэмээх шагналуудыг авчээ. Тэр Холливуудын Алдарнуудын Зам болон Хонг Конгын Оддын Гудамжид одтой. Хойд Америкийн бүс нутагт тодорхой хэмжээний амжилтанд хүрсэн ч Чаны акшион үзүүлбэрүүд нь ихээхэн шүүмжлэгдэж байсан. Rush Hour 2, The Tuxedo, Shanghai Knights кинонууд нь Чаны өмнөх кинонуудаас тулалдааны үзэгдэл багассан учраас хэмээн шүүмжилсэн. Түүний кинонуудын хөгжөөнт байдал нь маргаантай бөгөөд зарим шүүмчлэгчид хүүхэд шиг хэмээсэн. Чан нь Аш-ын дуу “Кун Фу”, “Хүнд Ногоо”-ы “Жэки Чан бол Панк”, Лийхом Ванг-ийн “Хятадууд Урт Насалтугай” ба Фрэнк Чикэний “Жэки Чан”, Тим болон Эрикийн Гайхалтай Шоү гэх мэтэд орсон соёлын дүр төрх юм. Тэрээр бас Луут Бөмбөг болох мангад гардаг байна. Дээр нь Жэки Чан нь Мицүбиши Моторстой хөрөнгө оруулалтын гэрээтэй бөгөөд Мицүбиши Моторс нь Чаны тусгайлан зассан Хувьсгал хэмээх цөөхөн тооны машин гаргасан. Жэки Чан нь олон видео тоглоомд гарсан. Стантмастерийн өмнө нь Чан аль хэдийн өөрийн гэсэн “Жэки Чаны Кун Фу Акшион” хэмээх тоглоомтой байсан. 1995 онд Чан нь Жэки Чан Кун Фу Мастер хэмээх тоглоомонд гарсан бөгөөд түүний кинонуудад суурилсан Японы Пони компаний цуврал тоглоомууд бас гарсан.

Чан нь үргэлж хүүхдүүдэд үлгэр жишээ үзүүлэхийг эрмэлзэж байсан. Тэрээр ихэнхидээ муу талын дүрт тоглохыг зөвшөөрдөггүй байсан ба “fuck” хэмээх үгийг бараг л хэзээ ч хэрэглээгүй. Чаны амьдралын хамгийн том харамсал бол боловсролгүй явдал нь юм. Тиймээс Чан Жэки Чаны Шинжлэх Ухааны Төвийг Австралийн Үндэсний Их Сургуулид байгуулах болон Хятадын ядуу аймгуудад сургууль барихад хөрөнгө оруулсан. Чан нь Хонг Конгийг төлөөлөгч ба нийтийн үйлчилгээний зарлалд түгээмэл гардаг. Цэвэрхэн Хонг Конг хэмээх зард тэрээр Хонг Конгийн хүмүүсийг хог хаяхаа болих талаар уриалсан бөгөөд үндэслэг үзлийг дэмжигч зард тэрээр Сайн Дуураараа Элсэгчдийн Алхалтын талаар богино хэмжээний тайлбар өгсөн. Хонконгийн Диснэйланд 2005 онд нээгдэхэд Чан нээлтийн үйл ажиллагаанд оролцсон. АНУ-ад Чан Арнолд Шварцнэггэрийн хамт Лос Анжелос хотын Азийн иргэдийг хамтран нэгдэхийг уриалсан байна. Шанхайд Жэки Чаны Музей баригдаж байгаа. Ажил нь 2008 онд эхэлсэн ба 2009 оны 10 сард дуусах төлөвлөгөөтэй байсан ч 2010 оны 1 сарын үед үргэлжилсээр л байна.

Маргаанууд[засварлах | кодоор засварлах]

2004 оны 3 сарын 28-ны мэдээний хурлын үед Чан 2004 оны Тайван дахь сонгуулийг “дэлхийн хамгийн том хошигнол” хэмээн дурджээ. Чаны сэтгэгдлийг Паррис Чан шүүмжилсэн ба түүний кино болон Тайванд зуулчлах эрхийг нь хаах хэмээн арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн Засгийн Газарт ханджээ. 2008 оны 6 сарын 18-нд Чан онгоцны буудалд явж байхад эсэргүүцэгчид шүлсээ хаяхаас сэргийлэхийн тулд 50 цагдаа хэрэг болжээ. 2008 оны Зуны Олимпод Чан нь бас удаа дараалан Хятадын хүний эрхийн асуудал болон Тайваны улс төрийн нөхцөл байдалд анхаарал татахыг оролджээ. Тэрээр түүнийг Олимпийн галыг авч явахаас зогсоох гэж оролдсон хэний ч эсрэг үгээр дайрна хэмээн хэлжээ. Чан нь бас эсэргүүцэл илэрхийлэгчид алдартай болохыг л хүсэж байна хэмээн бодож байсан. “Тэд зүгээр л зурагтад гарахыг хүсч байна”. Чан улс орон нь сайжрахыг оролдож байгаа ба Олимп нь бусад орнуудад нээн гаднах дэлхийгээс суралцах боломж өгч байна хэмээн үзэж байсан. “Бид үргэлж зөв байдаггүй. Хятадад юм улам сайжирч байгаа боловч бид өөрчлөгдөж чадна. Бид бусад орнуудаас сурах болон бусдад өөрсдийн соёлын талаар заахын хүсч байна”.

Жэки Чан, 2005 оны Торонтогийн Олон Улсын Кино Фестиваль

2009 оны 4 сарын 18-нд Азийн Боао Хуралд Чан “Хонг Конг Хятадын эрхшээлд орсноос эхлэн 10 жил болсон байна. Эрх чөлөөтэй байх нь сайн зүйл үү, үгүй үү гэдгийн би сайн мэдэхгүй байна”. Чан тэгээд үргэлжлүүлэн: “Хэрвээ чи дэндүү эрх чөлөөтэй бол чи яаг одоогийн Хонконгтой адил. Маш их эмх замбараагүй. Тайван нь бас эмх замбараагүй.” Тэрээр үүнд нэмэн: “Хятадууд бид захирагдах хэрэгтэй хэмээн бодож эхэлж байна. Хэрвээ бид захирагдахгүй бол бид хүссэнээ л хийнэ шүү дээ”. Хонконгийн Аялал Зуулчлалын Зөвлөлд Чаны яриаг шүүмжилсэн нийт 164 сэтгэгдэл авчээ. Чаны төлөөлөгч нийтлэгчдэд Чан энтертэйнментийн салбарын эрх чөлөөг яриж байсан хэмээжээ. 2010 оны 8 сарын 24-нд Чан 8 Хонконгийн зуулчин үхсэн Манила барьцааны хүний тохиолдлын талаар твит хийсэн. Хэдийгээр гутарсан хэдий ч “Хэрвээ тэд залууг эртхэн алсан бол яагаад эхлээд ярилцаж болохгүй гэж, хэрвээ тэд ярилцсан бол яагаад залууг нь эхлээд алж болохгүй гэж” гэсэн твит хийжээ. Чаны сэтгэгдэл нь Хонконгод их дуулиан үүсгэсэн. Фэйсбүүкд Жэки Чаны эсрэг хэд хэдэн грүпп нээгдсэн ба хэдэн арван мянган хүн дэмжиж байсан. Тэрээр 2010 оны 8 сарын 27-нд уулчлалт гуйн түүний твитыг бичсэн туслагч нь түүний хэлснийг ойлгоогүй байжээ хэмээв.

Хувийн бизнес болон филантропи[засварлах | кодоор засварлах]

Кино бүтээх ба түгээх компаныг оруулахгүйгээр Жэки Чан нь бас Хятадын ЖС Грүпп, Жэкие болон Виллиегийн кино үйлдвэрлэл ба Жэкие болон ЖЖ кино үйлдвэрлэлийг тус тус эзэмшдэг эсвэл хамтран эзэмшдэг. Чан нь бас Хятадад байрлах Жэки Чаны Кино театрд нэрээ өгсөн. Хамгийн анхны Чан болон Яаолай хэмээх кино театр 2010 оны 2 сард нээсэн ба 17 дэлгэц болон 3500 суудалтай Хятадын хамгийн том кино театр хэмээгддэг. 2010 онд нийт 15 салбарууд Бейжинг, Шанхай болон Гүанзоуд баригдах болно. 2004 онд Чан нь өөрийн хувцасны брэндийг гаргасан бөгөөд энэ нь Хятадын лууны логотой ба Жэки хэмээх англи үгтэй. Чан бас бусад хэдэн брэнд бизнестэй. Түүний сүши рестораны сүлжээ болон Жэкигийн Гал Тогоо нь Хонконг олон салбартай ба Солонгост 7, Хавайд 1 тус тус салбартай. Жэки Чаны кафе нь Бейжинг, Сингапур, Куала Лумпур болон Филипинд салбартай. Бусад бизнесүүд нь гэвэл Жэки Чаны фитнесс клуб, чоколад, жигнэмэгийн брэнд багтана.


Чан нь филантропич бөгөөд НҮБ-ийн Хүүхдийн Сангийн Сайн Үйлийн Элчин Сайд ба энэрлийн үйл явдлын төлөө маш их ажилладаг. 2006 оны 6-р сард тэрбээр үхэсний дараа өөрийн хөрөнгийн хагасыг нь хандавлахаа зарласан. 2008 оны 3 сарын 10-нд Чан нь Австралийн Элчин Сайд болон Кэвин Руддийн хийсэн Жэки Чаны Шинжлэх Ухааны Төвийн нээлтэнд зочноор уригдсан. Жэки Чан нь бас Хятадын Баруудыг Авраач хэмээх төслийн дэмжигч юм. Чанд 2000 жилийн настай гэх мэт олон түүхийн эдлэл байдаг. Чан нь Сингапурын Жинрикша Станцийн эзэн нь юм.

2008 оны Сичуан газар хөдлөлтийн нэрвэгдэгсдэд Чан нь 10 сая юан хандивлажээ. Дээр нь тэрээр Хятадын газар хөдлөлтийн тухай баримтат кино хийхээр төлөвлөж байгаа. 2011 оны Тохоку газар хөдлөлт болон цунамигийн хариуд Жэки Чан тусгай 3 цагийн хандивын концерт тоглосон ба Жэки Чан “Чи ганцаараа биш, бид чиний хажууд байна” гэж нэрвэгсдэд хандан хэлжээ. Концерт нь нийт 3.3 сая доллар цуглуулсан. Чан нь бас Шанхайн Урлагын Их сургууль болон Шанхайн Фудан Их сургуулд зочноор лекц ордог.

Жэки Чан Хандивын Сан[засварлах | кодоор засварлах]

1988 онд байгуулагдсан Жэки Чан Хандивын Сан нь Хонконгийн залуучуудад тэтгэлэг болон тусламж үзүүлдэг. Сан нь үйл ажиллагаагаа улам өргөжүүлснээр ирсэн ба эрүүл мэндийн тусламж, байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст үзүүлэх тусламж ба Хонг Конгийн хүмүүс болон байгууллагуудад ашигтай төслүүдийг санхүүжүүлдэг болжээ. Жэки Чан Хандивын Саны томоохон хандивын төслүүд нь:

  • Лингнан Их Сургуулийн Жэки Чан Заал
  • Жэки Чан Их Сургууль Хоорондох Тэмцээн
  • Жэки Чаны Гэр Бүлийн Нэгж
  • Жэки Чаны Бүрэлдэхүүн Хүний Хөгжлийн Төв
  • Бэтание Барилгын Сайжруулалт, Хонг Конгийн Урлагын Академи
  • Хятадын Эрүүл Мэндийн Сан
  • Хонг Конгийн Эрүүл Мэндийн Хандив
  • Урлагын Хөгжил Дэвшил
  • Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөрүүд

Лууны Зүрх Сан[засварлах | кодоор засварлах]

Лууны Зүрх Сан нь 2005 онд Хятадын хүүхэд болон ахмад хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулагдаж байсан. 2005 оноос эхлэн Лууны Зүрх Сан нь олон сургууль барисан, ном, дүрэмт хувцас гэх мэтээр хангасан ба ядуучуудад боловсролын боломж өгөхийн тулд сая сая долларыг босгосон. Дээр нь Лууны Зүрх Сан нь ахмад хүмүүст дулаан хувцас, тэрэг болон бусад бараа хандивладаг. Жэки нь үргэлж нээлтийн үйл ажиллагаанд оролцон аялж явдаг.

Нэмэлтээр уншиж болох[засварлах | кодоор засварлах]

  • Boose, Thorsten; Oettel, Silke. Hongkong, meine Liebe – Ein spezieller Reiseführer. Shaker Media, 2009. ISBN 978-3-86858-255-0 (Герман)
  • Boose, Thorsten. Der deutsche Jackie Chan Filmführer. Shaker Media, 2008. ISBN 978-3-86858-102-7 (Герман)
  • Chan, Jackie, and Jeff Yang. I Am Jackie Chan: My Life in Action. New York: Ballantine Books, 1999. ISBN 0-345-42913-3. Jackie Chan's autobiography.
  • Cooper, Richard, and Mike Leeder. 100% Jackie Chan: The Essential Companion. London: Titan Books, 2002. ISBN 1-84023-491-1.
  • Cooper, Richard. More 100% Jackie Chan: The Essential Companion Volume 2. London: Titan Books, 2004. ISBN 1-84023-888-7.
  • Corcoran, John. The Unauthorized Jackie Chan Encyclopedia: From Project A to Shanghai Noon and Beyond. Chicago: Contemporary Books, 2003. ISBN 0-07-138899-0.
  • Fox, Dan. Jackie Chan. Raintree Freestyle. Chicago, Ill.: Raintree, 2006. ISBN 1-4109-1659-6.
  • Gentry, Clyde. Jackie Chan: Inside the Dragon. Dallas, Tex.: Taylor Pub, 1997. ISBN 0-87833-962-0.
  • Le Blanc, Michelle, and Colin Odell. The Pocket Essential Jackie Chan. Pocket essentials. Harpenden: Pocket Essentials, 2000. ISBN 1-903047-10-2.
  • Major, Wade. Jackie Chan. New York: Metrobooks, 1999. ISBN 1-56799-863-1.
  • Moser, Leo. Made in Hong Kong: die Filme von Jackie Chan. Berlin: Schwarzkopf & Schwarzkopf, 2000. ISBN 3-89602-312-8. (Герман)
  • Poolos, Jamie. Jackie Chan. Martial Arts Masters. New York: Rosen Pub. Group, 2002. ISBN 0-8239-3518-3.
  • Rovin, Jeff, and Kathleen Tracy. The Essential Jackie Chan Sourcebook. New York: Pocket Books, 1997. ISBN 0-671-00843-9.
  • Stone, Amy. Jackie Chan. Today's Superstars: Entertainment. Milwaukee, Wis.: Gareth Stevens Pub, 2007. ISBN 0-8368-7648-2.
  • Witterstaetter, Renee. Dying for Action: The Life and Films of Jackie Chan. New York: Warner, 1998. ISBN 0-446-67296-3.
  • Wong, Curtis F., and John R. Little (eds.). Jackie Chan and the Superstars of Martial Arts. The Best of Inside Kung-Fu. Lincolnwood, Ill.: McGraw-Hill, 1998. ISBN 0-8092-2837-8.

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Жэки Чан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Загвар:Normdaten

Загвар:Жэки Чан