Жэк Лавлок

Жэк Лавлок
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Шинэ ЗеландШинэ Зеланд Шинэ Зеланд
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Жон "Жэк" Эдвард Лавлок
Төрсөн огноо 1910 оны 1 сарын 5 (1910-01-05)
Төрсөн газар Крашингтон, Шинэ Зеланд
Нас барсан огноо December 28, 1949(1949-12-28) (39 насалсан)
Нас барсан газар Нью-Йорк
 
Медалиуд
Зуны олимп
Алт Берлин 1936 1500 м

Жон "Жэк" Эдвард Лавлок (Англи: John ("Jack") Edward Lovelock, 1910 оны 1 сарын 5 – 1949 оны 12 сарын 28) нь Шинэ Зеландын хөнгөн атлетикч, 1936 оны зуны олимпын 1500 метрийн гүйлтийн аварга тамирчин юм.

Рийфтон хотын ойролцоох Крашингтонд, Английн цагаачийн хүү болон мэндэлсэн Лавлок Тимару Хөвгүүдийн Ахлах Сургуульд байхаасаа спортын авъяас нь илэрчээ. Тэрээр Отагогийн Их Сургуульд анагаах ухааны мэргэжлээр суралцах хугацаандаа их сургуулийн багийнхантайгаа хамт Шинэ Зеландын 1 милийн гүйлтийн аварга болжээ. 1931 онд Оксфордын Эксетер Коллежид Родес тэтгэлэгт оюутан болж, эмч болсон байна.

1932 онд Британийн Эзэнт Гүрний 1 милийн зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоосон Лавлок Лос-Анжелесын олимпод оролцож, эрэгтэйчүүдийн 1500 метрийн гүйлтийн төрөлд 7-р байр эзэлжээ.

Дараагийн жил нь Принстонд 1 милийн дэлхийн дээд амжилтыг 4:07.6 болгож ахиулсан. 1934 онд Лавлок Британийн Эзэнт Гүрний наадамд 1 милийн зайн аварга болжээ.

1936 оны Берлиний олимпын 1500 метрийн гүйлтийн төрөлд дэлхийн дээд амжилт (3:47.8) тогтоон түрүүлсэн.

Хожмын амьдрал[засварлах | кодоор засварлах]

Тэрээр 1945 онд Синтиа Жэймс гэдэг бүсгүйтэй гэрлэж, 2 охинтой болжээ. Жилийн дараа Нью-Йорк дахь Манхаттан Эмнэлэгт ажиллаж эхлэв. Харамсалтай нь 1949 оны 12 сарын 28-нд Чөрч Авенью өртөөнд галт тэрэг хүлээн зогсч байгаад шахцалдааны улмаас зам руу унаж, галт тэргэнд дайруулан нас нөгчжээ. Тэр өдөр нь эхнэр лүүгээ залгаж, бие нь сайн биш байгаа тул эрт харина гэж хэлээд гарсан нь тэр байлаа[1][2].

Дурсгал[засварлах | кодоор засварлах]

1990 онд Шинэ Зеландын шуудангийн алба Лавлок Жорж Нэпиа нарын дүрстэй марк гаргасан[3].

2002 онд түүний хөшөө төрөлх Тимару Хөвгүүдийн Ахлах Сургуулийн өмнө сүндэрлэжээ[4].

Лавлокийн тухай олон ном, кино бий.

Намтрын ном[засварлах | кодоор засварлах]

  • The Legend of Lovelock by Norman Harris, A.H. & A.W. Reed, Wellington, New Zealand, 1964
  • Lovelock: New Zealand's Olympic gold miler by Christopher Tobin, Dunedin, 1984
  • Jack Lovelock - Athlete & Doctor by Dr Graeme Woodfield, Wellington, 2007
  • As If Running on Air: The Journals of Jack Lovelock edited by David Colquhoun, Wellington 2008
  • Conquerors of Time by Lynn McConnell, London, 2009
  • Lovelock by James McNeish

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Matthews, Peter a.o. (1993) The Guinness International Who's Who of Sport Guinness Publishing Ltd ISBN 0-85112-980-3
  2. *Megede, Ekkehard zur (1970) Die Geschichte der olympischen Leichtathletik - Band 1: 1896-1936 Verlag Bartels & Wernitz KG
  3. Stanley Gibbons stamp numbers 1559, 1560 and MS1561
  4. "Jack Lovelock", New Zealand Ministry for Culture and Heritage

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Өмнөх
Америкийн Нэгдсэн Улс Билл Бонтрон
Эрэгтэйчүүдийн 1,500 метрийн гүйлтийн дэлхийн дээд амжилтын эзэн
1936 оны 8 сарын 6 – 1941 оны 8 сарын 10
Дараах
Швед Гундер Хегг
Өмнөх
Франц Жюль Ладумег
Эрэгтэйчүүдийн 1 милийн гүйлтийн дэлхийн дээд амжилтын эзэн
1933 оны 7 сарын 15 – 1934 оны 6 сарын 16
Дараах
Америкийн Нэгдсэн Улс Гленн Каннингхэм