Жюль Ренкин

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Жюль Лоран Жан Луй Ренкин (фр. Jules Laurent Jean Louis Renkin, 1862 оны 12 сарын 3–1934 оны 7 сарын 15) нь Бельгийн улс төрч байв.

Иксельд төрсөн Ренкин хуулиар сурч мэргэшин, L'Avenir Sociale сэтгүүлийг үүсгэн байгуулалцжээ. 1896 онд Бельгийн Төлөөлөгчдийн Танхимын сонгуульд Католик Намаас Брюссельд нэр дэвшин сонгогдож, насан эцэс болтлоо улиран сонгогджээ. Тус намын Христийн ардчилсан жигүүрээс угшилтай Ренкиний үзэл бодол нь аажмаар консерватив болж хувирсан байдаг.

Тэрээр хэд хэдэн удаа сайдын албыг хашжээ: 1907–1908 онд хууль зүйн, 1908-1918 онд колонийн асуудал эрхэлсэн, 1918–1920 онд дотоод хэргийн, 1918-1921 онд төмөр зам, шуудангийн сайд байв. 1920 онд Төрийн сайдын хэргэмтэй болжээ.

1931 онд тус улсын 28 дахь ерөнхий сайдаар томилогдсон бөгөөд дотоод хэргийн, сангийн, эрүүл мэндийн сайдын албыг хавсран гүйцэтгэж байлаа. Харамсалтай нь түүний засгийн газар Бельгид тухайн үед тулгараад байсан эдийн засгийн хямралыг гэтэлгэх үр нөлөөтэй арга хэмжээг авч хэрэгжүүлж чадаагүй бөгөөд 1932 онд огцорсон юм.

Өмнөх
Анри Жаспар
Бельгийн ерөнхий сайд
1931 оны 6 сарын 6 - 1932 оны 10 сарын 22
Дараах
Шарль де Брокевилль