Jump to content

Жюнчэн шаньюй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жюнчэн шаньюй (хятадаар: 軍臣; пиньинь: Jūn chén) нь НТӨ 161-126 онд Хүннү улсыг захирч байсан их шаньюй юм. Тэр бол Лаошан шаньюйн хүү бөгөөд түүнийг нас барснаас хойш Хүннүгийн хүч чадал бууран доройтож, дотоодын тэмцэл ихээхэн өрнөх болжээ. Учир нь НТӨ 130-аад оноос Баруун Хань улстай хилийн худалдааны асуудлаар дайны байдалд хүрч, НТӨ 127 онд Хань улс Бор тохойд нутагтай Лэуфань, Баянь аймгийг довтлон эзэлж авсан. Түүний дараа жилийн өвөл нь Жюнчэн шаньюй нас барж, орыг нь Ичисе шаньюй залгамжилсан.

Өмнөх
Лаошан шаньюй
Хүннүгийн их шаньюй
НТӨ 161-126
Дараах
Ичисе шаньюй