Жүгдэрдэмидийн Гүррагчаа
| Жүгдэрдэмидийн Гүррагчаа | |
Ж.Гүррагчаа |
|
| Интеркосмосын сансрын нисэгч | |
|---|---|
| Иргэншил | |
| Төрсөн | 1947 оны 12 сарын 5 Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Булган аймаг, Гурванбулаг сум |
| Бусад ажил | Нислэгийн инженер |
| Цол | Хошууч генерал |
| Сансарт өнгөрүүлсэн хугацаа | 7 хоног 20 цаг 42 минут |
| Сонголт | 1978 оны Интеркосмос |
| Даалгавар | Союз-39 |
| Даалгаврын тэмдэг | |
Жүгдэрдэмидийн Гүррагчаа (1947 оны 12 -р сарын 05) нь Монгол улсаас сансарт ниссэн анхны, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь хүн юм.
Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төржээ.
Сансарт ниссэн нь [засварлах]
Ж.Гүррагчаа 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцаад, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед тэрээр ардын армийн ахмад цолтой байв.
1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм.
Улс төрд [засварлах]
Тэрээр 2000 - 2004 онд Н.Энхбаярын толгойлсон засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаад 2004 онд УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт нэр дэвшин өрсөлдөж УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
Шагнал [засварлах]
Тэрээр сансарт ниссэнийхээ дараа ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнагджээ.