Жүүд Лоу

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Жүүд Лоу

2007 оны «Торонто кино наадмын» үеэр.
Төрсөн Дэвид Жүүд Хейворт Лоу
1972 оны 12 сарын 29 (1972-12-29) (41 настай)
Лондон, Англи, Их Британи
Мэргэжил Жүжигчин, продюсер, найруулагч
Идэвхитэй жил 1987–одоо

Дэвид Жүүд Хейворт Лоу (англ. David Jude Heyworth Law, 1972 оны арванхоёрдугаар сарын 29-нд төрсөн) нь Английн театр, кино урлагийн жүжигчин, найруулагч юм.[1][2]

Тэрээр Оскарын шагналд хоёр удаа нэр дэвшиж байв. Тухайлбал 1999 онд Энтони Мингеллагийн найруулсан Авъяаслаг ноёнтон Рипли киноны «Дикки Гринлиф» дүрээрээ "Шилдэг туслах эрэгтэй дүрийн" номинацид, 2003 онд мөн Энтони Мингеллагийн найруулсан Хүйтэн уул киноны «Инманы» дүрээрээ "Шилдэг эрэгтэй дүрийн" номинацид тус тус нэр дэвшиж байв. «Алтан бөмбөрцөгт» гурван удаа дэвшиж, «Английн кино, дэлгэцийн урлагийн дээд шагналыг» (англ. British Academy of Film and Television Arts) 2000 онд Авъяаслаг ноёнтон Рипли кинонд бүтээсэн дүрээрээ хүртэж байв.

Жүүд Лоу Эх орны дайнд онцгой гавьяа байгуулсан Зөвлөлт Холбоот Улсын баатар «Василий Зайцевын» дүрийг Хаалганы дэргэдэх дайсан (2001) кинонд бүтээсэн бөгөөд Алфи (2004) киноны «Алфи», Авиатор (2004) киноны «Эррол Флинн», Шерлок Холмс (2009) киноны «эмч Жон Уотсоны» дүрүүдээрээ эчнээ танил болсон билээ.

Эшлэл[засварлах]

  1. Barratt, Nick (9 September 2006). "Family Detective: An investigation into our hidden histories. This week: actor Jude Law". Daily Telegraph.
  2. (2006) Who's Who. London, England: A & C Black. Retrieved on 2009-08-03. 

Холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Жүүд Лоу