Заамар сум
Заамар сум нь Төв аймгийн сум юм. Төв аймгийн Заамар сумын нутагт нийт 7500 өрх 37500 хүн ам суурьшсан 2900 ам км нутаг дэвсгэртэй Монгол орны томоохон сумдын нэг юм. Анх 1959 онд байгуулагдсан сумын төвийн Бат-Өлзийт суурин 2008 оны байдлаар 5800 хүн амтай. Ган зуд тохиодоггүй тул Тосон Заамар хэмээн алдаршсан байсан боловч сүүлийн үед алтны уурхай зохисгүй эрхэлснээс сумын нутаг ихэд бохирдсон гэсэн ойлголт түгээмэл байдаг.
[засварлах] Газарзүй
Заамар сумын нутаг дэвсгэрийн ихэнхийг эзлэн орших Заамарын нуруу нь Их Хэнтийн нурууны үргэлжлэл бөгөөд хус, улиас, хар мод ургадаг. Саарал чоно, халиун буга, үнэг, хярс, цагаан зээр, бор гөрөөс, тарвага гээд олон янзын амьтад амьдрах бөгөөд тэр ч бүү хэл Наймганы нуруунд аргаль амьдрана.
[засварлах] Эдийн засаг
1980, 90-ээд онуудад улсын тэргүүний газар тариалангийн бүс нутаг байлаа. Малын тоо 2011 оны байдлаар 400 гаруй мянгад хүрээд байгаа бөгөөд 25 мянгат малчинтай. Нэг өрхөд ногдох малын тоогоор аймагтаа тэргүүлж, улсад 9-т бичигдэж байгаа юм.
Тус сум нь нэг 12 жилийн сургууль, нэг 10 жилийн сургууль, 2 цэцэрлэг, нэг МСҮТ, бүс дундын цагдаагийн газар, 2 хүн эмнэлэг, 150 сурагчийн багтаамжтай дотуур байр, 10 халуун ус, сауны газар, спорт болон урлаг заал тус тус 3, дэлгүүр 40, супермаркет 4, талх нарийн боовны цех болон оёдлын цех тус тус 2, 2 цахилгаан уурын зуух үйл ажиллагаа явуулж байна.
[засварлах] Хүмүүс
- Дуламсүрэнгийн Намдаг - Үндэсний бөхийн улсын начин
- Жанчивын Отгонбаяр - Үндэсний бөхийн улсын начин
| Төв | |
|---|---|
| Алтанбулаг сум | Аргалант сум | Архуст сум | Баян сум | Батсүмбэр сум | Баяндэлгэр сум | Баянжаргалан сум | Баян-Өнжүүл сум | Баянхангай сум | Баянцагаан сум | Баянцогт сум | Баянчандмань сум | Борнуур сум | Бүрэн сум | Дэлгэрхаан сум | Жаргалант сум | Заамар сум | Лүн сум | Мөнгөнморьт сум | Өндөрширээт сум | Сэргэлэн сум | Сүмбэр сум | Угтаалцайдам сум | Цээл сум | Эрдэнэ сум | Эрдэнэсант сум Аймгийн төв: Зуунмод |
|