Залаат тогоруу

Залаат тогоруу
Саарал залаат тогоруу
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Тогоруутан
Овог: Тогорууныхан
Төрөл: Залаат тогоруу
Бриссон, 1760
Зүйлүүд

Balearica pavonina
Balearica regulorum

Ижил утгатай нэршил

Basityto

Залаат тогоруу гэдэг нь дараах 2 зүйлээс бүрдэх, Тогорууныхан овгийн нэгэн төрөл шувуу юм: Хар залаат тогоруу (B. pavonina), саарал залаат тогоруу (B. regulorum).

Уг төрөл нь өдгөө зөвхөн Африкийн Сахарын цөлийн өмнөд хэсэгт тархсан бөгөөд модонд үүрээ засдаг цорын ганц тогоруу болно. Биеэр харьцангуй жижиг энэхүү төрөл нь Тогорууныхан овгийн эртний гишүүдтэй ойр гэдэг нь үүгээр харагдаж байгаа юм.

Бусад тогоруунуудын адил тэд шавьж, мөлхөгч, жижиг хөхтөн амьтдаар хооллодог.

Ном зүй[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Залаат тогоруу – Викимедиа зураг, бичлэг, дууны сан