Зах зээлийн эдийн засаг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Зах зээлийн эдийн засаг (Англи: Market economy; Орос: Рыночная экономика) гэдэг нь бараа, үйлчилгээний үнэ чөлөөт үнийн системийн дагуу тодорхойлогддог эдийн засгийг хэлнэ[1]. Энэ ойлголт нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн эсрэг ойлголт юм. Зах зээлийн эдийн засаг нь хийсвэр ойлголт болох цэвэр үл үзэгдэх гарын хувилбараас эхлээд бодит амьдрал дээрх үнийн системийн зарим хэсэг нь төрийн хяналт дор буюу төрөөс тогтоосон дүрэм журамд захирагддаг холимог эдийн засаг хүртэл олон янз байж болно. Холимог эдийн засаг дахь төрийн эдийн засгийн төлөвлөгөө нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийнх шиг өргөн хүрээг хамардаггүй.

Эшлэл[засварлах]

  1. Altvater, E. (1993). The Future of the Market: An Essay on the Regulation of Money and Nature After the Collapse of "Actually Existing Socialism. Verso, 57.