Збигнев Брудка

Збигнев Брудка
Збигнев Брудка 2013 онд.
Збигнев Брудка 2013 онд.
тамирчны тухай
Төрсөн өдөр1984 оны 10 сарын 8 (1984-10-08) (39 настай)
Төрсөн газарПольш, Гловно
Өндөр1.83 м[1]

Збигнев Марцин Брудка (пол. Zbigniew Marcin Bródka, 1984 оны аравдугаар сарын 8-нд Гловно хотод төрсөн) — Польшийн тэшүүрчин бөгөөд 2014 оны олимпын аварга, 2013 оны ДАШТ-ий хүрэл медальтай. 2014 онд тэрээр хоёр дахь удаагаа олимпын наадамд уралдсан бөгөөд 1500 метрийн зайд Нидерландын Кун Вервей болон Канадын Денни Моррисон нарыг 0.006 секундын багахан зөрүүгээр ардаа орхин түрүүлж тухайн олимпт Нидерландын эрэгтэй багийн ганцаарчилсан төрлүүдэд ноёлоод байсан гайхам амжилтын дундуур орсон билээ.[2]

Брудка спортоос гадна Лович хотын гал унтраах ангийн гал сөнөөгч юм.

Цагийн шилдэг үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]

  • 500 метр — 35,80 секунд (2013)
  • 1000 метр — 1.07,87 минут (2013) улсын дээд амжилт /у.р/
  • 1500 метр — 1.42,89 минут (2013) у.р
  • 3000 метр — 3.50,42 минут (2012)
  • 5000 метр — 6.34,18 минут (2014)
  • 10000 метр — 14.09,29 минут (2013)

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Zbigniew Bródka". sports-reference.com. Retrieved 9 February 2014.
  2. p.mal. "Zbigniew Bródka – złoty strażak z Domaniewic". Rzeczpospolita. Archived from the original on 23 Хоёрдугаар сар 2014. Retrieved 16 February 2014.

Холбоос[засварлах | кодоор засварлах]