Зондын арлууд
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Зондын арлууд гэдэг нь Малайн олтригт багтах бүлэг арал юм.
Их Зонд болон Бага Зондын арлуудад хуваагддаг.
[засварлах] Засаг захиргаа
Одоогоор тус арлууд нь Бруней, Зүүн Тимор, Индонез, Малайз гэсэн дөрвөн улсын нутаг дэвсгэрт хуваагдана. Үүнээс ихэнх нь Индонезийн нутагт багтдаг. Борнео арал дээр Бруней, Индонез, Малайз гурван улс байдаг бол Тимор арал Зүүн Тимор болон Индонезид хуваагддаг. Мөн Зүүн Тиморын харьяаны хэдэн жижиг арал бий.