Зоригийн Алтай

Зоригийн Алтай
Төрсөн өдөр1958 оны 10 сарын 16 (1958-10-16) (65 нас)
Төрсөн газарМонгол, Улаанбаатар
Яс үндэсМонгол үндэстэн
Улс оронМонгол УлсМонгол Улс Монгол Улс
Сурсан ньМосквагийн Улсын
Их Сургууль
- сэтгүүлч
Ажил үйлсэтгүүлч, улс төрч
Эцэг эхөвөг Мөрдэндэвийн Ядамсүрэн
өвөг Донровын Намдаг
эцэг Раднаабазарын Зориг
эх Намдагийн Дэнсмаа
Алдар цол
Төр нийгмийн шан
Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн (2009)

Зоригийн Алтай гэж 1958 онд Улаанбаатарт төрсөн монгол үндэстэн, сэтгүүлч. З. Алтай Зөвлөлт Холбоот Улсад сурч ирээд Монгол телевизэд ажиллаж байгаад МН-25 дугаар суваг телевизийг байгуулан захирлаар нь олон жил ажилласан бөгөөд 2008-2012 онд Монгол Улсын Их Хуралд бие даан нэр дэвшиж сонгогдон улс төрд зүтгэж байв.

Төгссөн сургууль, мэргэжил[засварлах | кодоор засварлах]

Ажилласан байдал[засварлах | кодоор засварлах]

  • 1982-1984 онд Монгол телевизийн Мэдээллийн албанд редактор
  • 1984-1990 онд Монгол телевизийн Залуучууд спортын редакцид Хариуцлагатай ба ерөнхий редактор
  • 1990-1992 онд БНМАУ-ын АИХ-ын депутат
  • 1990-1991 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга
  • 1990-1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албанд хэвлэлийн туслах
  • 1991-1993 онд Радио телевизийн Улсын хорооны дарга
  • 1993-1996 онд *ЖААГ FM 107* радиогийн захирал
  • 1996-2008 онд МН-25 дугаар суваг телевизийн захирал
  • 2005 оноос Монголын телевизүүдийн холбооны Ерөнхийлөгч
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсаас Шведын вант улсд суугаа Элчин сайд.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Түүний өвөө нь зохиолч Хэний аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Мөрдэндэвийн Ядамсүрэн, нагац өвөө нь Завханы Алдархаан сумын харьяат Төрийн шагналт, ардын уран зохиолч Донровын Намдаг, аав нь гавъяат багш, уулын спортын зүтгэлтэн Раднаабазарын Зориг, ээж нь гавъяат эмч Намдагийн Дэнсмаа юм[1]. Ханийг нь Г.Ганьдсүрэн гэдэг. Охин А.Энхзул нь аавийнхаа 25 дугаар суваг телевизийн ажлыг нь өвлөсөн.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

Зоригийн Алтай 2009 оны 12-р сарын 10-нд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цолоор шагнуулсан.[2]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. "З.Алтай: Улаантан, цагаантнуудыг нийлүүлээд олон найзтай болж байгаа". Өнөөдөр сонин. 2009-10-09. Archived from the original on 2009-10-12. Retrieved 10 сарын 9. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Italic or bold markup not allowed in: |publisher= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  2. Монгол улсын ерөнхийлөгчийн цахим хуудас. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан шагнал гардууллаа (2009)