Зоригт хаан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Энхзоригт
Умард Юаны хаан
Хаанчлал 1388–1392
Хаан суусан 1388
Бусад хэргэм Зоригт ван
Өмнөх хаан Юань Изун хуанди
Удаах хаан Юань Дагу хуанди
Хааны овог Боржигин
Улсын нэр Умард Юань

Юань Шиньюань хуанди Зоригт (1358-1392) бол Юань улсын бутралын дараах Юань улсын ван байв. Зоригтын хэн болох тухай эргэлзээтэй асуудлууд байдаг. Зарим эрдэмтэд Зоригтийг Аригбөхийн үр удам болох Есүдэр бөгөөд Энх хаан нь Есүдэрийг залгамжилсан хүү нь юм гэдэг бол нөгөө хэсэг эрдэмтэд Энх хаан, Зоригт хаан нарыг өөр цолтой нэг хүн ба тэр нь Төгстөмөр хааны хүү хэмээн үзэх явдал байна. Голдуу 2 дахь үзэл их баттай.

Төгстөмөр Усхал хаан Есүдэрт хорлогдсоны дараа Монгол улс маш түргэн бутарсан. Цагадай хааны удмын Гунашири Хамид өөрийн жижиг улс Хар Дэлийг байгуулав. Усгал хааны үед сайд байсан Нэцэлай Мин улсад дагаар орж, 1389 онд Мин улс одоогийн Өвөр Монголын нутаг Дай-инд түүгээр удирдуулсан монгол хамгаалагчдын армийг (Гурван хамгаалагч ч гэдэг) бий болгосон. Хэдий тийм ч Есүдэртэй нэгдсэн Ширмэн чинсан Нэчэлайг хороожээ.

Ляодунгийн хуучин ван, Гурван харуулын удирдагчдын нэг Ляо ван Ажашир. Энэ хүн 1389 оноос хойш Есүдэртэй холбоо тогтоож харилцах болсон. 1392 онд Чжоу Син жанжинаар удирдуулсан Мингийн арми Монголд халдаж, олон тооны хүн малыг олзолж байв.

Өмнөх
Юань Изун хуанди
Юань улсын хаан
1388-1392
Дараах
Юань Дагу хуанди