Зууны мэдээ

“Зууны мэдээ” сонин[засварлах | кодоор засварлах]


Зууны мэдээ” -1999 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ нэрээрээ гарч эхэлсэн Монголын үндэсний өдөр тутмын сонин. "Засгийн газрын мэдээ" нэртэйгээр Засгийн газрын төв хэвлэл болж анхны дугаар нь 1991 оны 9-р сарын 1-нд гарч байсан.


Сүүлд “Хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын тухай” Монгол Улсын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой урьд гарч байсан “Засгийн газрын мэдээ” сонины хамт олон “Мэдээ” ХХК болон зохион байгуулагдаж, “Зууны мэдээ” нэртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болсон байна.

Одоо Улс төрийн мэдээллийн алба, Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн алба, Эдийн засаг, экологийн алба, Нийгэм танин мэдэхүйн алба, Бизнес, маркетингийн алба, Компьютер, дизайн, гэрэл зургийн албатай, Үндэсний мэдээллийн төвтэй, 30 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулдаг.


Тус сонин А2 форматаар 7 хоногт 5 удаа 8-16 нүүрээр гардаг. Улиралд 62-65 дугаар уншигчиддаа хүргэд. 21 аймаг, 331 сум болон Улаанбаатар хотод байнгын уншигч захиалагчидтай. http:/www.zms.mn, http:/www.polit.mn гэсэн сайтад болон фэйж хуудсууддаа мэдээллээ давхар байршуулдаг.


Сонины хамт олон той холбогдох бол zuuniimedee@yahoo.com, zuuniimedee@gmail.сom цахим шуудангийн хаяг руу имэйл илгээгээрэй.  

“Зууны мэдээ” сонин нийтлэлийн сэдвийн хүрээ өргөн, мэдээллийн багтаамж сайтай, төр засгийн мэдээллийг түлхүү тусгахаас гадна иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудал бэрхшээл, нийгмийн асуудлуудыг гаргаж тавьдаг үндэсний хэмжээний томоохон сонин юм.


“Амьдралын тойрог”, “Leaderships forum”, “Удмын бахархал”, “Эгэл монгол” зэрэг тогтмол булангууддаа ховор сонирхолтой зочид урьж, ажил амьдралын сайн сайхан түүхийг өгүүлдэг. Мөн тухайн цаг үеийн улс төр, нийгмийн асуудлаар “50:50”, “1:1” булангууддаа эрэгтэй эмэгтэй эх сурвалжаас болон эсрэг тэсрэг байр суурийг зэрэгцүүлэн оруулдаг. Мөн Трэнд зочин, Нэгдүгээр хүн, Төрийн хишигтэн, Өөр зочин зэрэг ярилцлагын булангуудаараа сонирхолтой сэдвээр ярилцдаг.


Хүмүүсийн хоцрогдсон, муу урхагтай нийгэмд түгээмэл ойлголтыг өөрчлөх “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа мэргэжил сонголтонд, ажил хийхэд, спортоор хичээллэхэд хүйс ямар ч хамааралгүй гэсэн утга агуулгаар хүмүүсийн жендерийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх материаууд цувралаар хүргэх болсон.


Мөн эмэгтэй улстөрчид, бизнес эрхлэгчид, манлайлагчдыг эрэгтэйчүүдтэй эн тэнцүү авч үзэн, тэдний бодлого, үйл ажиллагаа, зорилтын талаар адил тэгш мэдээлж байхыг эрмэлзэнэ хэмээн редакцийн бодлогодоо тусган “Эмэгтэйчүүдийн манлайлал” булантай болсон.


“Эмэгтэйчүүдийн манлайлал” буландаа 21 аймгийн болон дүүрэг цаашлаад сум, хороодын ИТХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь, бодлого тодорхойлох боломж ямар байгаад анализ хийж сониндоо нийтэлж байна. Мөн аймаг, сум, дүүрэг хорооны иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа эмэгтэйгээс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо орон нутагт хэр байгаа талаар ярилцлага авч байна.


“Зууны мэдээ” сонин дүрэм, агуулгаа шинэчилж, хүний эрхийн мэдрэмжтэй болгон сайжруулсан бол Редакцийн бодлогоо шинээр тодорхойлж, улс төр бизнес нийгмийн бүхий л давхаргад хүн амын 50 хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн дуу хоолойг эрэгтэйчүүдтэй нэг адил эн тэнцүү хүргэх асуудлыг тусган уншигч захиалагчид маань хүссэн үедээ хаанаас ч уншиж болохоор QR кодтой болгон сониныхоо хоёрдугаар нүүрэнд оруулсан. Тиймээс хүссэн хүн бүр сонины редакцийн бодлогыг уншиж боломж бүрдсэн.  


“Зууны мэдээ” сонин “BBC” агентлагийн “50:50” хөтөлбөрийн албан ёсны түнш болон ажиллаж байна. Дэлхийд алдартай Их Британийн “BBC” мэдээллийн агентлагтай хамтран ажиллах болсноор “Тэгш байдлын 50:50 төсөл”-ийн албан ёсны түнш болох гэрээ байгуулсан. Ингэснээр эрэгтэй, эмэгтэй эх сурвалжийнхаа тоог тэнцүүлэн 50:50 хувьд хүргэхэд анхаарч ажиллах зорилт дэвшүүлээд, өдөр тутмын ажилдаа тусган ажиллаж байна.


Д.Отгонбаяр Ерөнхий эрхлэгчтэй “Зууны мэдээ” сонин нь Монголынхоо болон дэлхийн өдөр тутмын цаг үеийн мэдээ мэдээллийг сонины хуудаснаа түүх болгон үлдээх ажилд манлайлан, байнгын захиалагчдаа алдалгүй, тогтвортой ажиллаж, Монголын өдөр тутмын сонины уламжлал, шинэчлэлийг хадгалан хөгжүүлж буй нөлөө бүхий сонины нэг юм.

ПОДКАСТ: https://www.polit.mn/a?type=VIDEO

Холбоо барих:[засварлах | кодоор засварлах]

Утас: 11-321279, 11-315589

Цахим шуудан: zuuniimedee@gmail.com, zuuniimedee@yahoo.com

Фэйсбүүк хуудас: Zuuniimedee

Редакцийн хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж-1, "Зууны мэдээ" сонины байр

Веб сайт: https://www.zms.mn/

https://www.polit.mn/