Зэвэгийн Дүвчин

Зэвэгийн Дүвчин
Төрсөн он1954 оны 2 сарын 7 (1954-02-07) (70 настай)
Төрсөн газарМонгол улсын Өвөрхангай
аймгийн Хархорин сум
Алдар цол
Төрийн цолгавьяат тамирчин (1984)
гавьяат дасгалжуулагч (2010)
Бөхийн цолулсын заан
Цол ахисан он жил
Улсын заан1987
Улсын начин1977
Улсын наадмын барилдааны амжилт
Шөвгөрсөн10 (1977, 1979, 1983, 1985, 1987,
1989, 1990, 1992, 1994, 1995)
Бусад бөх барилдааны амжилт
Улс оронМонгол Монгол (БНМАУ)
Тамир, спортэрэгтэй чөлөөт бөх

Зэвэгийн Дүвчин (1954 оны 2-р сарын 7-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн ) -Үндэсний бөхийн улсын заан, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт бөх, Монгол улсын Гавьяат Тамирчин (1984), Монгол Улсын Гавьяат Дасгалжуулагч, (2010 оны 9 сарын 15), Ардын багш /2021/ юм. Өдгөө Монголын эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчийн ажил эрхэлдэг.

Тэрээр Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт Э.Гантуяа, Азийн наадмын аварга Г.Наранчимэг, улсын аваргын олон түрүүтэй, Ш.Түмэнцэцэг, үндэсний бөхийн улсын аварга Ч.Санжаадамба, улсын харцага Ш.Пүрэвгарьд нарын олон шилдгийн багш нь юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

З.Дүвчин Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрж бусдын адил хурга, ишигтэй хөөцөлдөж айлын хүүхдүүдтэй дээлээ урж ноцолдсон нэгэн байж. Баянхонгорын Барилгын ТМС-т сурдаг ах З.Ойдов нь өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга болж улмаар Хархорин сумынхаа наадамд барилдаад түрүүлчихсэн. Энэ нь дүү Дүвчингийн хор шарыг хөдөлгөж л дээ.

Тэрээр ахынхаа араас ТМС-д очжээ. Төгсөөд Хужиртын барилгын ангид хуваарь авчээ. Гэтэл Дүвчинг барилга барих биш барилдах тухай бодол л эзэмдэж байснаас ахдаа хэлж. Удахгүй Улаанбаатарт шилжин ирж “Хөдөдмөр” нийгэмлэгт дасгалжуулагч Х.Намшир багшийн секцэнд орсноор их бодол тээж явсан толгой нь хөнгөрөх шиг болсон байна. Гэвч 1970-1975 онд барилгаа барьсаар, бас барилдсаар байж. Дараа нь гутлын үйлдвэрт ажилчин болж тэндхийн үндсэн хүнээр 16 жил ажиллав. Энэ үедээ буюу 1977 онд улсын өсөх идэр начин цол хүртсэн байдаг.

Тэр жил үйлдвэрийн дарга нь “За дурак минь чи наадамд олигтойхон барилдаарай хө. Чамайг манай үйлдвэрийн 3500 ажилчин  харж байгаа шүү” гэж. Энэ нь Дүвчинг зоригжуулах үг байж. Даргынхаа өгсөн даалгаврыг ч биелүүлж. Ямар ч цолгүй залуу улсын наадамд шууд зургаа давчихна гэдэг том амжилт байлаа.

1987 онд М. Мөнгөн арслангаар долоо давж улсын заан болжээ.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Үндэсний бөх[засварлах | кодоор засварлах]

  • 1977 онд 6 давж улсын начин цол, "Өсөх идэр" чимэг хүртсэн
  • 1979 онд 6 давж "Өрнөн дэлгэрэх" чимэг хүртэв
  • 1983 онд 6 давж "Үлэмж бадрах" чимэг нэмсэн
  • 1985 онд 6 давж "Уран мэхт" чимэг хүртжээ
  • 1987 онд 7 давж улсын заан цолд хүрчээ
  • 1989 онд 5 давж "Хурдан шаламгай" чимэг нэмэв
  • 1990 онд 5 давж мөн "Хурдан шаламгай" чимэг хүртжээ
  • Мөн онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд 6 давж "Хуурнин шуугигч" чимэг нэмжээ
  • 1992 онд 5 давсан
  • 1994 онд 5 давсан
  • 1995 онд 5 давж шөвгөрчээ

Чөлөөт бөх[засварлах | кодоор засварлах]

Тэрээр 3 олимпод оролцсон бөгөөд 1980 оны Москвагийн олимпод Монголын багийн тугчийн үүргийг гүйцэтгэж байв.

  • Дэлхийн цомын эзэн (1987 - Улаанбаатар, олимпын ба дэлхийн аварга Санасар Оганисяныг ялсан)
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль (1983 - Киев)
  • Азийн наадмын аварга (1982 - Дели)
  • Дэлхийн оюутны их наадмын аварга (1977 - Софи)

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Төрсөн ах Зэвэгийн Ойдов нь олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга бөх бөгөөд гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар юм. Түүний эхнэр Доржийн Солонго (1957-07-10) нь Гар бөмбөгийн спортын Олон Улсын хэмжээний мастер (1981) цолтой тамирчин. Хүү Д.Лхагваа (1984-07-25) нь мэргэжлийн сумод барилддаг.