Зэвэгийн Ойдов

Зэвэгийн Ойдов
тамирчны тухай
Төрсөн өдөр1949 оны 5 сарын 25 (1949-05-25) (74 настай)
Төрсөн газарМонгол улсын Өвөрхангай
аймгийн Хархорин сум
Ажил, үүрэгтамирчин (-1980), дасгалжуулагч
Улс, оронМонгол УлсМонгол Улс Монгол Улс (БНМАУ)
Тамир, спортэрэгтэй чөлөөт бөх барилдаан
Тамирчинэрэгтэй чөлөөт барилдааны бөх

Монгол улсын XX зууны манлай тамирчин, чөлөөт бөх барилдааны дэлхийн хошой аварга (1974, 1975), олимпийн мөнгөн медальт (1976), Монгол улсын хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов 1949 оны 5 сарын 25-нд Монгол улс (Бүгд Найрамдах Монгол Ард Улс)-ын Өвөрхангай аймгийн Хархорин суманд төржээ.

Бөхийн амжилт[засварлах | кодоор засварлах]

Ойдов 1965 оноос чөлөөт бөхөөр хичээллэж 1980 онд дасгалжуулагч болох хүртлээ улс, тив, дэлхийн олон тэмцээнд 62, 68 кг жинд хүч үзэн барилджээ.

  • 1970 он Социалист орнуудын Найрамдал олон улсын тэмцээний аварга,
  • 1971 он Бүх ард түмний IV спартакиадын аварга
  • 1972 он Олон улсын Интернациональ тэмцээний аварга, Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
  • 1973 он Ази тивийн аварга, Интернациональ, ах дүү армиудын Найрамдал, Унгарын олон улсын тэмцээнүүдийн аварга, Улсын аварга
  • 1974 он Дэлхийн аварга, Интернациональ, Дан Колов-ын олон улсын тэмцээний аварга, Азийн наадмын мөнгө, Унгарын олон улсын тэмцээний хүрэл медаль,
  • 1975 он Дэлхийн аварга, Румын, Германы олон улсын тэмцээний аварга, Польшийн олон улсын тэмцээний мөнгө,
  • 1976 он Монреалийн Олимпын мөнгөн медаль, Интернациональ, Найрамдал тэмцээний аварга, Тбилисийн олон улсын тэмцээний мөнгөн медаль
  • 1977 он Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Дэлхийн оюутны Универсиад наадмын аварга, Улсын аварга, Нөхөрлөл олон улсын тэмцээний аварга
  • 1978 он Азийн наадмын аварга, Улсын аварга, Нөхөрлөл олон улсын тэмцээний аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний IV байрын шагналт
  • 1979 он Бүх ард түмний VI спартакиадын аварга, Нөхөрлөл олон улсын тэмцээний аварга
  • 1980 он Интернациональ, Румын, Германы олон улсын тэмцээний аварга, Тбилисийн олон улсын тэмцээний мөнгөн медальт

Багш, дасгалжуулагч[засварлах | кодоор засварлах]

Ойдов 1980-1992 онд Улсын Багшийн Дээд Сургуульд багш, 1993 онд Энэтхэг улсын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, 1994-1996 онд улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, 1997-2002 онд НИК спорт клубын дасгалжуулагчаар ажиллаж байсан. 2002 оноос Биеийн Тамирын Дээд Сургуульд багшаар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан.

Цол, тэмдэг[засварлах | кодоор засварлах]

  • 1971 он — спортын мастер
  • 1974 он — спортын гавьяат тамирчин
  • 1975 он — Сүхбаатарын одон
  • 1994 он — Монгол улсын хөдөлмөрийн баатар
  • 1999 он — Olympic Gala ёслолоос Монгол улсын зууны манлай тамирчнаар өргөмжлөгдөв

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]