Зэлмэ

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Урианхайн Зэлмэ жанжин нь Чингис хааны хамгийн чухал дотно хүмүүсийн нэг байв.

Зэлмэ бол Монголын нэрт жанжин баатар юм. Тэмүжинг өлгийтэй байхад Урианхайн Жарчиудай өвгөн Зэлмэ хүүгээ Тэмүжинд босгоны боол үүдний зарц болгон өгсөн. Тэр үед Өэлүн эх Зэлмийг "Нүүрэндээ цогтой, нүдэндээ галтай хөөрхөн хүү байна. Гэвч одоохондоо бага байна хэмээж арай том болохоор нь ирж Тэмүжинтэй нөхөрлүүлнэ үү" хэмээн буцаажээ. Зэлмэ дараа том болсон хойноо Тэмүжинтэй ирж нөхөрлөн, Чингис хааны амийг 3 удаа、 түүний хүү Тулуйн амийг 1 удаа аварсан баатар юм. Зэлмэ жанжин нь Чингис хааны 9 өрлөг жанжин, 4 цэргийн удирдагч баатар жанжин, 4 дархан эрхэт хүний нэг бөгөөд Мянганы ноён юм.

Зэлмэ жанжин нь Чингис хааны хамгийн чухал дотно хүмүүсийн нэг байв.