Зээрд нугас

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Зээрд нугас
Эрэгчин
Эрэгчин
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (ОУБХХ) [1]
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Галуутан
Овог: Нугасныхан
Төрөл: Anas, Нугас
Дэд төрөл: Mareca
Зүйл: A. penelope
Латин нэр
Anas penelope
Карл Линней, 1758

Зээрд нугас (Anas penelope, урьд Зээрд алаг нугас гэж байсан, нь Нугасныхан овгийн шувуу юм.

Гадаад төрх[засварлах]

Эрэгчин нь эмэгчин ундар шумбуурын хамт.
Хос

Энэхүү нугас нь 42–50 см урт, далавчаа дэлгэхэд 71–80 см болно. Үржлийн улиралд эрэгчин нь саарал бөөр, нуруутай, далавчны уг хэсгийн үзүүрийн өднүүд нь хар ногоон, дээд хэсэгтээ тод цагаан толботой байна. Мөн ягаан цээж, цагаан гэдэстэй ба хүрэн өнгийн толгой нь оройдоо цайвар шаргал өнгөтэй юм. Үржлийн бус үед эрэгчин нь Америк нугасны эмэгчинтэй төстэй харагддаг.

Тархалт[засварлах]

Зээрд нугас Европ, Азийн хойд хэсгээр нутаглана. Нүүдлийн шувуу бөгөөд урт зам туулан Өмнөд Ази, Африкт өвөлжинө. Их Британи, Ирландад өвөл түгээмэл таарна. Ховор тохиолдолд АНУ-н Номхон далай болон дунд Атлантын далайн талын эрэгт өвөл ирэх нь бий.

Тэд задгай чийглэг , өвс ургамал ихтэй намгархаг газар идэшлэн бэлчдэг. Усны дэргэд газар үүрээ засаж, 7-11 өндөг гаргах ба 23-25 хоног дарна. Үржлийн улирлаас бусад үед олноор цуглаж сүрэглэн амьдардаг.

Footnotes[засварлах]

  1. IUCN (2009)

Эшлэл[засварлах]

  • Clements, James, (2007) The Clements Checklist of the Birds of the World, Cornell University Press, Ithaca
  • Dunn, J. & Alderfer, J. (2006) National Geographic Field Guide to the Birds of North America 5th Ed.
  • Floyd, T (2008) Smithsonian Field Guide to the Birds of North America Harper Collins, NY
  • IUCN (2009) BirdLife International Загвар:IUCNlink Downloaded on 08 Jan 2009

Гадаад холбоос[засварлах]

Агуулахад байгаа «Зээрд нугас» зургийн цомог