Зүгээр л

Монгол улсад метал хөгжмийн нэгэн төрөл болох Black Metal урсгалаар дуулж эхэлсэн анхны хамтлаг бол Зүгээр л билээ. Анхандаа эгэл жирийн хөнгөн рок хөгжмөөр дуулдаг байсан боловч яваандаа энэхүү урсгалаар дуулж эхэлсэн юм.

2004 онд анх байгуулагдсан. 2007 онд Монгол улсад зохиогддог Coke'n Beat амьд хөгжмийн наадамд түрүүлж 2008 онд Хонгконг улсад зохион байгуулагдсан Азийн олон орны хамтлагуудын Asian Beat наадамд амжилттай оролцсоноор олон улсын чанартай амьд хөгжимийн наадамд улсаа төлөөлөн оролцсон 2 дахь метал хамтлаг (Булсара хамтлагийн дараа) болжээ. Зүгээр л хамтлаг нь албан ёсоор тараагүй түр завсарлага авсан бөгөөд 2023 оны 3 сарын 4-нд зохион байгуулагдсан Wake up метал хөгжмийн наадамд тайзнаа гарж тоглосон юм. 2025 оноос уран бүтээлдээ эргэн орох сурагтай байгаа билээ.

Хамтлагийн гишүүд[засварлах | кодоор засварлах]

  • Хонгор /Хоки/ - Гитарчин
  • Алтанхуяг /Хуягаа/ - дуучин
  • Ууганбаяр /Ууганаа/ - аргил гитарчин
  • Анхбаяр /Анхаа/ - даралтат хөгжимчин
  • Соронзонболд /Боб/ - Бөмбөрчин

Хуучин бүрэлдэхүүн[засварлах | кодоор засварлах]

  • Пунцагцэрэн
  • Алтанхуяг
  • Ууганбаяр
  • Хатанбаатар
  • Алтантулга

Дуунууд[засварлах | кодоор засварлах]

  1. Монгол улс мандтугай
  2. Далд санаа
  3. Адгуусан төрөл
  4. Цэвэрлэгээ
  5. Шууд шаа
  6. Ахиад дахиад
  7. Хорьж дийлэхгүй
Зүгээр л (демо)
  1. 6 дахь мэдрэхүй
  2. Зүгээр л
  3. Цусанд нэвчсэн 9 сцене
  4. ...идэгдсэн
  5. Эротизм
  6. Аюултай зам
  7. Мөргөл
  8. 49 хоног