Зүйл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Биологийн ангилал.png

Зүйл [1] хэмээх томьёо нь тухайн амьтан, ургамлын төрөл янзыг илэрхийлэх биологийн ангилалын эцсийн нэгж. Нэг ижил бүх амьтан ургамал нэг зүйлд хамаарагдана. Жишээлбэл бүх Саарал чоно (Canis lupus) хэмээх нэг зүйлийн амьтан бол хүн (Homo sapiens)гэсэн өөр зүйл амьтан мөн. Зүйлчлэн хуваахын нэг чухал үндэс нь хүнээс хүн, шонхроос шонхор төрж, үрждэг тул өөр хоорондоо чөлөөтэй үржилд орох боломжтой хэсэг бүлэг амьд биесийг нэг зүйлд хамаарч байгаа бодьгал амьтад гэнэ. Хэдий энгийн ч гэлээ зүйл хэмээх шинжлэх ухааны нэршилийг энгийн хүн яг таг тодорхойлж ойлгоход хэцүү нилээд хийсвэр утгатай.[2] Учир нь зүйл хэмээх үг нь монгол хэлнээ асар олон янзын салаа утгатай байдаг. Англи хэлний зүйл хэмээх үг ч адил олон салаа утгатай.[3]

Зүйл бол тухайлсан нэгэн амьд биет, жишээлбэл саарал чоно нэг зүйл бол түүнтэй төстэй боловч яг ижил биш жакал бас нэгэн тустай зүйл болох болов хоёл хамтдаа нэгэн ижил төрөлд багтана. Цаашлаад бүх төрлийн чоно нэмээд бүх төрлийн үнэгийг багтаасан нэг овогт багтах ба уг нийтлэг овгийг нохдын овог хэмээдэг. Энэ мэтчилэн бүх махан идэштэн амьтадыг багтаасан Махан идэштэний багт хамаарна. Махан идэштний баг нь бүх сүүгээр бойжигч амьтадыг багтаасан сүүгээр бойжигчидын анги, сүүгээр бойжигчидын анги нь бүх сээр нуруу буюу хөвчтэй амтадыг багаасан хөвчтөний хүрээнд хамаардаг. Хөвчтөний хүрээ нь амьтаны аймагт харьяалагддаг. Амьтаны аймаг нь ургамлын аймаг болон бусад аймгуудтай нийлж нийт амьд биесийг бүрдүүлнэ. Энэ мэтчилэн бүх амьд биес зүйлээс эхлэн бүлэглэн хуваагддаг.

Жишээ[засварлах]

Жишээ болгож Хүнийг авч үзье:

  • Kingdom -Аймаг: Animalia -Амьтан
  • Phylum-Хүрээ : Chordata -Хөвчтөн
  • Class -Анги: Mammalia -Сүүгээр бойжигч
  • Order -Баг: Primates -Примат (хүн,бүх төрлийн бич,мич,сармагчин, самж, муурамжийг багтаадаг)
  • Family -Овог: Hominidae -Хоминид буюу хүн дүрстэн (оронгтан, элжимж, шинпазе,хүнийг багтаадаг)
  • Genus -Төрөл: Homo -Хүн төрөлтөн
  • Species -Зүйл: Homo sapiens -Ухаант хүн
  • Нийтлэг нэр: Хүн, хүмүүн.

Зүйл хэмээх англи үгэнд орсон түүхэн өөрчлөлтүүд[засварлах]

Зүйл гэдэг бодитой орших буй ойлголт уу харин зүгээр хүн хүчээр тулгаж тавьсан нэр хаяг уу гэдэг дээр удаан хугацааны туршид нэг шийдэлд хүрээгүй билээ. Зүйлүүдийн хооронд бодитой ялгагаа бий гэж үздэг хэсэг зүйл гэдэг 'юм' ямар болох мөн ямар үйлдэл хийдэгийг заадаг. Тэд гадна талаасаа ижилхэн харагддаг, тэд өөр хоорондоо эвцэлдэн үрждэг мөн гарсан үр төл нь мэдээжээр ижил зүйлийн амьтан байдаг.

Эдгээртэй эсрэгцүүлж болох олон гажилт байдаг. Бусад зүйлийн дотор аажмаар уусан алга болдог зүйл байдаг ба ийм зүйлүүд тархацын хүрээ давхцаж байгаа хэсгээрээ өөр хоорондоо үржилд ордог. Нөгөө талаар гадаад байдлаараа ямар ч ялгаагүй мэт харагддаг зүйлүүд хоорондоо огт эвцэлдэн үржиж чадахгүй тохиолдол байдаг.[4]

Палеонтологичидын хэрэглэдэг 'зүйл' ба Неонтологчидийн хэрэглэхдэг 'зүйл' нь мэдээжээр өөр юм. Палеонтологичид зөвхөн амьд биетийн эрмэл үлдэгдэлд суурилан шинжилгээндээ зөвхөн нүдэнд үзэгдэх шинжүүдийг хэрэглэдэг бол маш олон зүйлүүдийг зөвхөн ДНХ-ийн түвшинд ялгагддаг. Тиймээс харьцангуй саяханы төстэй зүйлүүдийг нээх нь чухал байдаг. Ийм гадаад байдлаараа ижил авч өөр зүйлт хамаарагдах тохиолдол улам олноороо илэрсээр байна. Бид конвенгенцийн нөлөөг дутуу үнэлдэг.

Зүйлийн тухай үзэл баримтлалд томоохон өөрчлөлтийг Чарлз Дарвин эволюцын үзлээрээ гаргаж ирсэн. Өөр нэгэн дэвшилийг Эрнест Майер популяци хоорондын үржүүлгээрээ тодорхойлсон биологийн зүйлийн үзэл баримтлалаараа гаргаж тавьжээ. Өөрөөр хэлбэл түүнийхээр бол зүйлүүд бодитой бөгөөд ангилал зүйчидийн хувийн бодлоос хамаарахгүй гэжээ. Зүйлийн үүслийг тайлбарласан түүний тайлбар нь нэгэн цагт хоорондоо чөлөөтэй эвцэлдэн үржиж байсан популяцын хоорондох газарзүйн тусгаарлалт байсан юм.

Хамааралтай хуудсууд[засварлах]

Лавлах[засварлах]

  1. Both singular and plural are spelt the same way.
  2. Wilkins, John 2006. Species, kinds and evolution. Reports of the National Center for Science Education. 26 (4), 36–45. [1]
  3. Wilkins, John 2008. Species concepts in modern literature: summary of 26 species concepts. Reports of NCSE 26 (4). [2]
  4. See the beetle Diorhabda, the bug Erythroneura and the marine gastropod Calliostoma.