Зөөврийн тоглуулагч
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
mp3 файлын шахмал диск тоглуулагч (Филипс Экспаниум)
Зөөврийн тоглуулагч гэдэг нь дуу хөгжим, зураг, дүрс бичлэг, баримт бичиг зэргийг сонсох, харах, үзэх зориулалттай авсаархан хэрнээ их багтаамжтай цахим төхөөрөмж, хэрэглүүр юм. Эдгээр зүйлс нь ихэвчлэн хатуу диск, бичил диск, шахмал диск, зөөврийн диск гэх мэт агууламжуудад хадгалагдсан байдаг.
Сүүлийн үед зөөврийн тоглуулагч нь тодорхой өргөн хэрэглэгддэг өргөтгөлтэй файлуудыг тоглуулахад чиглэгдэж байна. Жишээлбэл .mp3, .wma өргөтгөл бүхий дуу хөгжмийг (жишээ нь MP3 тоглуулагч), .jpeg, .gif, .png өргөтгөл бүхий дүрс зургуудыг (жишээлбэл iPod цувралын тоглуулагчид), .mpeg, .wmw өргөтгөл бүхий дүрс бичлэг зэргүүдийн тоглуулагчид олон төрлөөрөө байдаг.