Иван Конев

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Иван Конев
1897 оны 12 сарын 28 (1897-12-28)1973 оны 5 сарын 21 (75 насалсан)

Төрсөн газар Лодейно, Хаант Орос Улс
Нас барсан газар Москва, Зөвлөлт Холбоот Улс
Нутаглуулсан газар Кремлийн хана
Эх орон Flag of Russia.svg Хаант Орос Улс (1916–1917)
Flag of the Soviet Union (1955-1980).svg Зөвлөлт Холбоот Улс (1917–1962)
Албан үүргийн он жилүүд 1916–1962
Цол Зөвлөлт Холбоот Улсын Маршал
Цэргийн удирдах албан тушаал Украйны 1 дүгээр фронт
Улаан арми
Тулалдаанууд/дайнууд Дэлхийн нэгдүгээр дайн
Оросын иргэний дайн
Эх орны дайн
Шагналууд Зөвлөлт Холбоот Улсын Баатар (2)
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар (1)
Лениний одон (2)
Улаан Тугийн одон (2)
Суворовын 1-р зэргийн одон (2)
Кутузовын 1-р зэргийн одон (2)
Ялалтын одон (2)
Хүндэт Легионы одон

Иван Степанович Конев (1897 оны арванхоёрдугаар сарын 16 — 1973 оны тавдугаар сарын 21) нь Зөвлөлтийн цэргийн жанжин байсан бөгөөд Эх орны дайны үед Улаан армийн манлай хүч Дорнод фронтыг удирдан Дорнод Европыг эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлж, цаашлаад Германы нийслэл Берлин хотыг эзлэхэд онцгой гавьяа байгуулсан билээ.

Конев 1956 онд Варшавын гэрээний орнуудын цэргийн командлагчаар томилогдсон даруйдаа Унгарын хувьсгалыг Зөвлөлтийн хуягт дивизийн хүчийг удирдан дарж байв.

Намтар[засварлах]

Конев Вологда губернийн Подосиновск дүүргийн (одоогийн Киров муж) ойролцоо тариачны гэр бүлд мэндэлжээ. Албан боловсролыг ёс төдий үзсэн Конев мод бэлтгэлийн ангид ажилд орж, 1916 оны Оросын хувьсгалын салхи дэгдтэл ажиллаж байв.

Оросын хувьгалын гал намжиж цэргүүд халагдсан 1917 онд Конев гэртээ эгэж ирсэн ч Большевикүүдийн намд элссэнээр их буучин болж Улаан армийн оров. Оросын Иргэний дайны жилүүдэд Цагаантны эсрэг хүчтэй тулалдаж явлаа. Энэ үед түүний командлагч нь Климент Ворошилов, Иосиф Сталин нар байв. Коневийн цэргийн ур чадварын мэдлэг онцгой болох мэдэгдэж байсан гэдэг.

1926 онд Конев М. В. Фрунзийн нэрэмжит Цэргийн сургуульд офицерийн мэргэшүүлэх сургалтанд хамрагдаж суралцаж төгссөн бөгөөд 1931 оноос туршлагатай залуу дарга Конев Өвөр Байгалын болон Хойд Кавказын цэргийн тойргийг удирдах болсон юм. 1938 оны долоодугаар сард корпус командлагчаар дэвшив. Энэ бүхэн нь 1937-38 онуудад Сталины «Их цэвэрлэгээ» гэгчээр шалгагдаж байсантай холбоотой байх ба Ворошиловын дэмжлэгийн дагуу офицерийн тушаал хэд хэдэн шатаар ахиж амжсан юм.

Дэлхийн II дайн[засварлах]

1941 оны зургаадугаар сард Зөвлөлт Холбоот Улс руу халдан дотолсон Нацист Германы цэргийн хүчийг хориглон хамгаалах үүрэг дээд дарга нарт оноогдсоны дагуу Конев Витебск дэх 19 дүгээр армийн командлагчаар томилогдон, Витебскт хориглон байлдаж арга буюу ухран хамгаалсаар Улаан армийн цэргийн нэгтгэлтэйгээ хүч хавсран Смоленскийн орчимд Москва руу улангасан дайрч агсан цэргийн хүчийг зогсоож чадсан юм. Улмаар 1941 оны намар Баруун фронтын командлагчаар томилогдсон байна. Тэрээр Баруун фронтыг командлаж байх үед Москваг эзлэх Гитлерийн "Тайфун" ажиллагаа эхэлсэн бөгөөд тэрээр Баруун фронтыг ялагдлаас аварч чадаагүй ба Баруун фронтын цэрэг Вязьмагийн дэргэд бүслэлтэнд орж бут цохиулсан байна. Баруун фронт бут цохиулсан тул буудуулан алуулах болсон Коневийг энэ хүнд байдлаас Жуков аварч шууд Сталинд хандан өөрийн орлогчоор авах хүсэлт тавин томилуулсан байна. 1941 оны аравдугаар сараас 1942 оны наймдугаар сарыг хүртэл Конев Калинины фронтыг амжилттай удирдахдаа 1941 оны өвлийн туршид үргэлжилсэн Зөвлөлтийн сөрөг довтолгоон бүхий Москвагийн дэргэдэх тулалдаанд онцгой амжилт гаргасаны тул хурандаа генерал цол хүртэв.

Коневийн дайны туршид хамгийн өндөр албан хашиж байсан нь хугацааг албын нь хамт өгүүлбэл, 1943 оны хоёрдугаар сараас зургаадугаар сарыг хүртэл Зөвлөлтийн Баруун фронт, 1943 оны долоодугаар сараас 1945 оны тавдугаар сарыг хүртэл Украйны 2 дугаар фронтыг тус тус командалж 1945 оны тавдугаар сараас Украйны 1 дүгээр фронтыг командалж байлаа. Тэрээр Курскийн тулалдаанд Зөвлөлтийн цэргийн хориглолтын хүчийг удирдаж байсныг болон 1944 оны нэгдүгээр сарын 24-нөөс хоёрдугаар сарын 16-ныг хүртэл үргэлжилсэн Корсунь-Шевченковскийн бүслэлт зэрэг амжилттай явагдаж өнгөрсөн цэргийн томоохон ажиллагаануудыг дурдах нь зүй.

Украйны фронтыг амжилттай удирдаж буйг нь үндэслэн Сталин 1944 оны хоёрдугаар сард Коневийг Зөвлөлт Холбоот Улсын Маршал цолыг хүртээжээ. Түүнийг хожмоо Сталины хамгийн хайртай генералуудын нь нэг байсан хэмээн ном товхимолуудад дурдсан[1] байдаг.

Иван Коневийн 1938 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улс дахь зөвлөлтийн цэргийн удирдагчаар томилогдон ажиллаж БНМАУ-ын хилийг Япон милитаристуудаас хамгаалахад байгуулсан гавьяаг нь үнэлэн 1977 оны тавдугаар сарын 7-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар цолоор нэхэн шагнасан билээ.

Дайны дараа[засварлах]

Сонирхолтой баримтууд[засварлах]

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]